Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамтарсан хөтөлбөрийн оюутнуудыг хүлээн авлаа
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Барилга Архитектурын Сургууль, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуультай 2017 оны 2-р сарын 6-ны өдөр үзэглэсэн, бакалаврын сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичгийн дагуу хамтарсан хөтөлбөрийн оюутнуудыг хүлээн авлаа.
ШУТИС БАС-ийн захирал Э.Нинжгарав, сургалтын албаны ажилтан С.Мөнхзаяа нар ҮБХИС-ийн инженер механикийн тэнхимийн дарга дэд хурандаа Э.Нацагдорж, боловсрол сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Н.Цогтгэрэл, хамтарсан хөтөлбөрийн оюутнуудыг хүлээн авч уулзан, сургалтын төлөвлөгөө болон сургуулийн талаар товч танилцуулж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.
Санамж бичгийн хүрээнд ШУТИС-ийн БАС, ЭХС-ийг түшиглэн ҮБХИС-н 3-р курсийн оюутнуудад инженерийн боловсрол эзэмшүүлж улмаар 2 их сургуулийн дипломтой төгсөх боломжийг бүрдүүлэх юм.
Мэдээг бэлтгэсэн Э.Бумбаяр
"Алтангадас одон"-гоор шагнагдсан багш нартаа баяр хүргэе
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.