АС - Оюутны хүмүүжил, сургууль, олон нийтийн ажил

1990 оноос одоо хүртэл салбарын оюутнууд эрдэм шинжилгээний хурал, урлаг, спорт, зохион бүтээлтийн наадам, уралдаан тэмцээнд оролцон, сургуулийн хэмжээнд тэргүүн байруудад шалгарсан амжилт үзүүлж байгаагаас гадна Япон, Франц, Герман, Хятад, Орос, Австрали, Солонгос зэрэг орны оюутны багтай хамтарч судалгааны ажлын семинарт оролцон, тэдэнтэй эн зэрэгцэн санаа бодлоо танилцуулах, ѳѳрийгѳѳ бүх талаар хѳгжүүлж, багаар ажиллах арга барилд тасралтгүй суралцан ахиц дэвшил гаргасаар байна.

Салбарын профессор багш, оюутнууд нийгэм, хамт олонд дараах үйлчилгээ үзүүлсэн байна.

Профессор багш нар:

  • Мэдээллийн хэрэгслээр дамжуулж архитектур, хот байгуулалтын онол, практикийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэх арга замыг сурталчлах.
  • Зөвлөх багш нар оюутнуудын эх, эцэгт мэргэжлийн талаас болон хүүхдээ уг мэргэжлээр сурахад нөхцөл бололцоогоор хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр зөвлөх;
  • Олон нийтэд лекц унших;
  • Зураг төслийн байгууллагууд болон төгсөгчид, архитекторуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх. (нийт 100 гаруй компани, 1000 шахам архитектор хамрагдсан);
  • Оршин суугчдад архитектур, амьдрах орчны соёл, орчин тохижилт, аж ахуй эрхлэлт, иргэдийн оролцооны талаар 500 гаруй иргэдэд зөвлөгөө өгч;
  • Мэргэжлийн ном, сурах бичиг бичиж нийтийн хүртээл болгож;
  • Мэргэжлийн сэтгүүлд асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичсэн байна.

Оюутнууд:

  • Өөрсдийн төлөвлөсөн архитектурын бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж олон нийтэд үзүүлэх (Салбарын нийт 600 шахам оюутан);
  • ОУЭШХ-д оролцож судалгааны чиглэлээр бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх (Жилдээ 40 гаруй бүтээл);
  • Авьяастай оюутнууд өөрсдийн клубээр болон урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг;
  • Нийтээрээ найрсаг УБ-ын хүрээнд сургууль орчин тохижилт цэвэрлэгээ, мод тарих, зүлэг суулгах, засварын ажилд улирал бүр оролцож (Нийт 700 шахам, 44 багш оюутан) байна.

Суралцагчийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, сайн дурын ажлыг дэмжиж хамтран ажилладаг. 2018-2023 оны хичээлийн жилд Архитектурын I-VI курсийн нийт 49 оюутан Мэргэжлийн “Vertect”, “Architecture Advanced” клуб, БТОК оюутан багш” клуб, Соёл урлагийн “Хос уянга” бүжгийн клуб, Дуулаачийн клуб, Мэтгэлцээний “Empowerment” клуб, Улаан загалмай, Залуу экологич, Соёмбо зэрэг клубүүдэд сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд ахалж болон идэвхтэй хамрагдан ажилласныг ШУТИС дэмжин 49 кр-ээр урамшуулсан.

Оюутны клуб (оюутны тоо, кредитээр)

Хичээлийн 2018-2023 оны 5 жилийн хугацаанд Архитектурын хөтөлбөрийн нийт 83 оюутан эрдэм шинжилгээний, мэргэжлийн, соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, 139.25кр-ийн урамшуулал авсан байна. Эдгээр 2020-2023 онд урьд жилүүдээс олон 32 суралцагч уралдаан тэмцээн, олимпиадад оролцсоноос соёл урлагт хамгийн их буюу 61 кредитийг,  дараа нь спортын уралдаан тэмцээн байсан.

Уралдаан тэмцээний үр дүн /оюутны тоо ба кредитээр/

Ийнхүү манай хамт олон салбарын түүхэн хѳгжлийн үеүдэд “Хүн тѳрѳлхтѳний, түүх соёлыг түгээн дэлгэрүүлж, тѳлѳвшүүлэн хѳгжүүлэх” үүрэгтэй архитекторуудыг сургаж, бэлтгэх ажлаа мэргэжлийн онцлог, сургуулийнхаа алсын хараа, бодлого, зорилготой уялдуулан, дэлхийн жишигт хүргэхээр зорин ажиллаж байна.