АС - Хамтын ажиллагаа

 

Архитектурын тэнхим нь ПДС-ийн 1969 оноос ЗХУ-ын Москвагийн Архитектурын дээд сургууль (МАрхИ)-тай хамтарч сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээний хамтарсан экспедиц зохион байгуулах, оюутнуудыг барилга дээр дадлага хийлгэх, (интеротряд байгуулж) багш нарыг мэргэжил дээшлүүлэх, орос хэлний сургалтад хамруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эхэлсэн.

ТИС, ШУТИС-ийн үед Монголын гадаад харилцаа нээлттэй болсноор Европын “TASIS” хөтөлбөрийн хүрээнд Голланд, Дани улсад сургалтын чанарын менежментийн чиглэлээр багш нар мэргэжил дээшлүүлж, Косова Словани улсад сургалтанд хамрагдаж байв.

Декан Б.Дамбийням, ЗХУ-ын мэргэжилтэн В.Н.Ткачёв, В.Г.Демьянов нарын хамт. 1974 он

Японы Тохокүгийн их сургууль, Япон их сургуулийн Архитектурын тэнхим, Тайваны Чао-Янгийн их сургуультай хамтын ажиллагааг ѳргѳжүүлж И.Гончигбат, Э.Пүрэв-Эрдэнэ, Г.Золжаргал, С.Амгалан Д.Болормаа нар ЖАЙКА-ийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлж хоёр багш Японд, нэг багш Тайванд магистрын зэрэг хамгаалав.

АНУ-ын Монтаногийн Архитектурын сургуультай хамтарч багшийг мэргэжил дээшлүүлэх, судалгаа төслийн ажил хийх, харилцан лекц уншиж, судалгааны семинар зохион байгуулав. 

1990-ээд оны сүүлээс эхлэн Итали улсын Тор Бергатогийн Их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Берлин хотын ТИС, Австри улсын Вена хотын Техникийн Их Сургууль, Япон улсын Нийгата хотын Их Сургууль, Япон улсын Токио хотын Тоёо Их Сургуулиудын Архитектурын салбар, тэнхимтэй хамтарч, оюутан багш солилцох, хамтын ажиллагааны хүрээнд хот тѳлѳвлѳлтийн чиглэлээр Ч.Дагшигдорж, А.Өэлүн, Э.Пүрэв-Эрдэнэ, С.Амгалан нар өвөл зуны хамтарсан сургалт, семинар, танилцах дадлагыг зохион байгуулж байв.

Японы профессор Ү.Кавагаши, профессор И.Гончигбат, доктор Э.Пүрэв-Эрдэнэ, доктор Э.Нинжгарав нарын удирдаж, зөвлөснөөр М.Хасагева Х.Сугимото, Оливиа.К зэрэг гадаадын гурван судлаач багш, докторын зэрэг хамгаалсан.

2000 оны үеэс БНХАУ-ын Хѳх хотын дээд сургуулийн архитектурын тэнхим, 2014 онд БНСУ-ын КААВ, (Архитектурын мэргэжлийг магадлан итгэмжлэх зѳвлѳл) Турк улсын Станбул, Дорно дахины их сургуулийн Архитектурын салбартай хамтарч оюутны дадлага, судалгаа хийх, докторт сургах, туршлага солилцох, зѳвлѳгѳѳ авах, хамтарсан семинар зохион байгуулах чиглэлээр ажиллах суурь тавигдсан.

Архитектурын салбар, Япон улсын Сайтамагийн их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Соёл, шинжлэх ухаан судлалын тэнхимтэй 2009 оноос хойш, Японы Вакаямагийн их сургуулийн багш профессоруудтай 2019 оноос хойш хамтарч ажиллах болсон. “Токиогийн гудамж” иргэдийн оролцоот хот байгуулалтын төслийг ШУТИС.БАС.Архитектурын салбарын багш И.Гончигбат, Д.Болормаа болон Японы СайтамаИС, Вакаяама ИС-ийн багш К.Фүкахори, Я.Сакүма болон оюутнуудтай хамтран 2017 оны намраас эхлэн 2023 оны намар амжилттай дуусгасан. Энэ төслийн хүрээнд 2015 онд хэвлэгдсэн “Хот байгуулалтыг ойлгох нь” номд шинэ бүлэг нэмж 2024 оны 9-р сард хэвлүүлсэн. Мөн 2023 оны 9-р сарын 15-нд СайтамаИС-ийн профессор К.Фүкахори “Ландшафт, хот байгуулалтын талаарх ойлголт” сэдвээр, ВакаямаИС-ийн профессор Я.Сакүма “Амьд ландшафт” сэдвээр архитектор, оюутнуудад зориулан лекц уншсан.

 

 

“Токиогийн гудамж” төсөл. Оюутны воркшоп. 2019-2024 он

Хот байгуулалтыг ойлгох нь” ном. 2024.09 сар

Салбарын профессор И.Гончигбат, багш Д.Болормаа нар 2015 оноос хойш Японы Мияаконоожёогийн коосенгийн Архитектурын тэнхимийн багш Х.Сүгимототой хамтарсан судалгаа болон “УБ хотын амьдрах орон зай, орчны судалгаа” оюутны воркшопыг жил бүр тогтмол явуулсаар байна. 

Оюутны хамтарсан воркшоп. 2023, 2024 оны 9-р сар

БНФУ-ын Парис Ла Виллетийн Архитектурын их сургууль (ENSAPLV) ШУТИС-ийн Архитектурын салбарын багш болон оюутнууд Улаанбаатар хотын хотжилтын үйл явц, хот төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хамтарсан судалгааны ажлыг 2013 оноос хойш хичээлийн жил бүрийн намрын улиралд А.Өэлүн, С.Амгалан, Т.Мөнх-Эрдэнэ, Э.Сэлэнгэ, Э.Мөнхжин багш нар тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд ойролцоогоор 160 монгол франц оюутнууд хамрагдсан. 2013 оноос 2023 оны хугацаанд хотын Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн, Монгол улс дахь Францын Элчин Сайдын Яам, Парисын Хот Төлөвлөлтийн Ателье (АPUR) зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр сургалт-семинарыг хамтран зохион байгуулж, франц, монголын хамтарсан оюутны багууд  хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын хэд хэдэн байршил дээр ажиллаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний асуудлуудын шийдэл боловсруулсан.

Европын ЕRASMUS хөтөлбөрт шалгаран орон сууц, хот төлөвлөлтийн чиглэлээр багш, оюутан солилцох төслийг 2024-2025 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр болж эхний ээлжийн монгол 2 оюутан Парис Ла Виллетийн Архитектурын үндэсний сургуульд нэг жилийн хугацаатай суралцаж эхлээд байна. Төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт 98,000 евро зарцуулж, Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний сургуульд 3 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэгтэй суралцах, 6 багш 2 мэргэжилтэн богино хэмжээний мэргэшүүлэх сургалтад оролцох, Францын талаас 2 багш, 2 мэргэжилтэн ШУТИС.БАС-д богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдах юм. Энэ нь БНФУ, Монгол улс хоорондын шинжлэх ухаан, соёл боловсролын өргөн хүрээний хамтын ажиллагаа улам өргөжиж, архитектур, хот байгуулалтын салбар хүрээ тэлэн хөгжиж байна. Хамтын ажиллагааны хүрээнд А.Өэлүн, Б.Амаржаргал багш нар Франц улсад мэргэжил дээшлүүлсэн ба одоо 2 оюутан нэг жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.

ШУТИС.БАС, Францын Ла Виллетийн Архитектурын Их Сургуультай хийсэн хамтын гэрээ байгуулсан нь, 2023 оны .......сар

ЕRASMUS тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Архитектурын оюутан н.Гүнбилиг, Э.Эрдэнэбаяр нар. 2024 оны 9 сар

2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Sahmyook Их сургуулийн архитектурын салбарын боловсрол, соёлын солилцооны хүрээнд багш, оюутнууд болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцоход идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцож хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд ШУТИС, БАС болон Sahmyook Их сургуулийн багш нар “Архитектурын хөтөлбөр”-ийн хүрээнд сонгогдсон хичээлүүдийг харилцан заах, шилдэг оюутны төслүүдийг шалгаруулж үзэсгэлэн гаргах, ном товхимол болгон хэвлэн нийтлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажлуудыг хийхээр төлөвлөж,  2023 оноос Самюук Их сургуулийн Архитектурын салбартай хамтран ШУТИС.БАС.Архитектурын салбарын Архитектурын дизайн III, IV хичээлийн хөтөлбөрийг сайжруулахаар ажиллан, 2023-2024 оны оюутны бүтээлийн эмхэтгэлд 2 сургуулийн оюутнуудын төслийг хэвлэн нийтэлсэн.

Самюүк Их Сургууль, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. 2022 он Сөүл хот

 “Архитектур төлөвлөлт” сурах бичиг 2023 онд, барилгын инженерийн “Барилга угсралт-1” сурах бичиг 2024 онд тус тус Кёнжин Архитектор Номад” ХХК –тай хамтран орчуулж гаргасан.

“Кёнжин Архитектор Номад” ХХК-ийн хамтын ажиллагаа, 2023.03.28

Япон улсын Чиба хотын их сургуулийн профессороор ахлуулсан оюутны воркшопыг ШУТИС.БАС.Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, багш Э.Мөнхжин нар Хөвсгөл аймагт 7 хоногийн хугацаанд хийсэн.

 

Япон улсын Чиба хотын их сургууль болон Архитектурын салбарын  хамтарсан Оюутны воркшоп. 2023.09 сар

Австралийн Куртин их сургуулийн Дизайны сургуулийн профессор Michele Willson-той 2023 оны 11-р сарын 2-нд 3 жилийн хугацаатай “Эрдэм шинжилгээ, судалгаа, хамтарсан семинар, хурал хийх. Багш оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх”-ээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.  Энэ ажлын хүрээнд 2023, 2024 онд 14-21 хоногийн хугацаатай ШУТИС.БАС. Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, багш А.Билигт болон Австралийн Куртин их сургуулийн Дизайны сургуулийн Jake Schapper, Steven Feast профессор багш нар оюутнуудын хамтарсан сургалтыг Түнхэл тосгонд амжилттай зохион байгуулж Түнхэл тосгоны иргэд, хүүхэд багачуудад хэрэгцээтэй байсан сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хоёр улсын оюутнууд хамтран төлөвлөж. Барь байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд хийсэн оюутны хамтарсан воркшоп. 2024.07 сар

Өвөр монголын Аж үйлдвэрийн их сургууль ШУТИС хоорондын өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны хүрээнд ӨМАҮҮИС-ийн Архитектурын сургууль болон Архитектурын салбар хамтарсан судалгаа, судалгааны төслүүд хэрэгжүүлэх, хамтарсан лаборатори байгуулах, сургалтын материаллаг баазын бэхжүүлэх, докторын оюутан солилцоо хийх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Ажлын хүрээнд тэнхимийн эрхлэгч Г.Цовоодаваа ӨМАҮҮИС-тай танилцаж олон улсын хуралд лекц уншсан ба уг хугацаан “Тал нутгийн хүн амын орчны олон улсын хамтарсан судалгааны лаборатори”-ийг нээж хамтарсан судалгаа хийхэд оюутан, багш, судлаачдад нээлттэй болсон. 

   

ӨМАҮҮИС-тай хийсэн “Тал нутгийн сууц” төслийн гэрээ хийж байгаа нь. 2024.09.28

МАЭ (ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар)-тэй 2022-2023 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Бичигт эрдэм шинжилгээ судалгаа, шүүмж хурлууд зохион байгуулах, багш оюутны бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж оны шилдэг бүтээл шалгаруулах, бакалаврын дипломын төслийн чанарыг сайжруулах, архитекторуудад программ хангамжийн сургалтыг хамтран зохион байгуулах гэрээг байгуулсан.

ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай МАЭ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлав.

Мөн Азийн Архитекторуудыг Эвлэл (ARCASIA)-н Архитектурын боловсролыг хороонд улсаа төлөөлөх гишүүнийг ШУТИС-ын БАС-ийн Архитектурын салбараас томилох гэрээ хийж салбарын эрхлэгч Г.Цовоодаваа МАЭ-ийн дэд ерөнхийлөгч байх хугацаандаа ажиллаж байлаа.

2022 оны Монгол улсад зохион байгуулагдсан Азийн Архитекторуудыг Эвлэл (ARCASIA)-н 21 дэх удаагийн форумд Архитектурын салбарын багш нараас Архитектурын боловсролын хороо, Ногоон, тогтвортой архитектурын хороо, Залуу архитекторуудын хороод төлөөлөгчөөр оролцож илтгэлүүд тавьсан.

Тус форумын үеэр Олон Улсын Архитекторуудыг Эвлэл (UIA)-ийн ерөнхийлөгч José Luis Cortés БАС, Архитектурын салбарт Азийн архитектурын боловсролыг хорооны гишүүдтэй айлчлав.  Азийн архитектурын боловсролыг хорооны дарга Adrianta Aziz болон гишүүд багш, оюутнуудад архитектур төлөвлөлт, архитектурын боловсролын туршлагаас лекц уншиж азийн бусад орнуудыг туршлагаас хуваалцсан.

  

ARCASIA –ийн төлөөлөлтэй хийсэн уулзалт. 2022 он

Хот байгуулалтын хөгжлийн газартай 2024 оны 3-р сарын 19-нд “Дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр, цалинтай оюутан хөтөлбөр, мэргэжлийн ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хийх, харилцан мэдээлэл солилцох”-оор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Япон улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж эхэлсэн Инженер, технологийн дээд боловсрол- MJEED төсөл нь 2014 оноос 1000 инженер бэлтгэх хүрээнд Японы их дээд сургуулиудын консорциумын сургууль (ЯИДКС)-уудтай холбоотой ажиллаж эхэлсэн.

Японы Киотогийн Их сургуулийн профессор Такаги Масато, MJEED төслийн Риочи Үэно нарын хамт. 2018.10.29

Энэхүү хөтөлбөрт ШУТИС-ийн 3-н мэргэжлээс БАС-ийн Иргэний барилгын инженер болон Архитектур мэргэжил хамрагдсан ба 2015 оноос хойш ЯИДКС-ууд болох Тоёохашигийн ТИС, Ямагучигийн ИС, Нагояа ТИС, Киотогийн ТИС зэрэг 4 их сургуультай хамтран ажилласан. Энэ хугацаанд 5 элсэлт авч, Архитектурын бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 2020 оноос 2024 оны хугацаанд нийт 41 төгсөгч хоёр сургуулийн бакалаврын хос дипломтой төгссөн.

Архитектур мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр 4.5 жил суралцахдаа эхний 2.5 жилийн хугацаанд ШУТИС-д архитектурын бакалаврын сургалтын хөтөлбөрөөр япон хэлийг түлхүү үзэж, байгалийн ухаан, математик, архитектурын мэргэжлийн суурь хичээлүүдийг судлах ба үргэлжлүүлээд сүүлийн 2 жилийг Японы Их дээд сургуульд мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг үзэж судлан, төгсөлтийн ажлаа архитектурын төсөл болон судалгаагаар хамгаалдаг. Архитектур, хот төлөвлөлтийн судалгаа төсөл хийхээс гадна барилгын бүтээцийн чиглэлээр туршилт судалгаа хийж гүйцэтгэдэг байна.