ХТТ - Сургалтын орчин

II-19 тоот өрөө

Оюутнуудад олон түвшний хот төлөвлөлтийн төсөл боловсруулах ур чадварыг эзэмшүүлэх зорилготой энэхүү лаборатори нь хичээлийн онолын агуулгыг практиктай уялдуулан хүргэх тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, зай талбайгаар хангагдсан. Тус студио танхим нь 30 хүртэлх оюутан хичээллэх боломжтой бөгөөд багаар болон бие даан төсөл боловсруулах, үзэсгэлэн гаргах, төслөө танилцуулах нээлттэй, бүтээлч орчин юм.

II-19а - Зураг төслийн лабораториМагистрын судалгааны ажлын хүрээнд олон төрлийн арга зүйг ашиглан хотожсон орчны загварчлал, симуляци хийх хүчин чадал бүхий компьютер болон программ хангамжтай. Багш болон оюутныг интерфэйсд суурилсан орчноор нэгтгэж, хамтач ажиллагаагаар судалгааны үр дүн гаргах, цаашид хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Мөн хот төлөвлөлтийн төслийн хичээлийн үр дүнг оюутан бүр өөрийн эзэмшсэн программ хангамжийг ашиглан визуаль медиа хэлбэрээр боловсруулах, илэрхийлэх өргөн боломжийг олгодог.

Тэнхимийн номын фонд – pdf