Архитектурын салбарын профессор, багш, магистр доктор оюутнууд олон улс, улсын, их сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж, хэлэлцүүлдэг ба ОУ-ын мэдээллийн сан (Web of Science, Scopus)-д бүртгэлтэй сэтгүүл, ОУ-ын болон улсын хурлын эмхэтгэлд өгүүлэл нийтлүүлдэг.
2018-2024 оны хичээлийн жилд салбарын хэмжээнд 148 өгүүлэл дотоодод, 25 өгүүлэл гадаадын сэтгүүлд хэвлэн нийтлүүлснийг доорх зурагт үзүүлэв.
Багш нарын хэвлүүлсэн өгүүлэл, гадаад болон дотоодод
Сурах бичиг, гарын авлага
Салбарын Архитектурын багш нар 2017 оноос хойш БАС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн нийт 12 ном, сурах бичиг гарын авлага хэвлүүлсэн байна. Үүнд:
2018-2023 оны хичээлийн жилд хэвлэгдсэн ном сурах, бичгүүд:
- Д.Өлзийсүрэн “Нэг айлын сууцны архитектур төлөвлөлт” сурах бичиг, 2017
- Н.Нямжав, “Хар зураг” сурах бичиг, 2018
- Ж.Гомбо, “Хотжихуйн онол ба амьдрах орчин” сурах бичиг, 2018
- Д.Өлзийсүрэн “Архитектурын дизайн III” хичээлийн гарын авлага, 2019
- Э.Пүрэв-эрдэнэ “Орчин үеийн архитектурын түүх” сурах бичиг 2019
- Ж.Энхтүвшин “Хар зураг” гарын авлага, 2020
- А.Өэлүн, Б.Болорцэцэг нар “Архитектурын сургуульд миний сурсан 101 зүйл”, орчуулгын ном, 2021
- Э.Пүрэв-Эрдэнэ “Архитектурын төсөл боловсруулалт” сургалтад зориулсан гарын авлага 2021
- Ж.Энхтүвшин “Дэлхий урлагийн түүх” сурах бичиг, 2021
- Ж.Энхтүвшин “Уран зураг” гарын авлага, 2022
- Ө.Пүрэв-Эрдэнэ, Б.Эрдэнэдаваа, С.Энхболд “Архитектур мэргэжлийн бакалаврын дипломын төсөл боловсруулах” гарын авлага, 2024
- Ж.Энхтүвшин “Хар зураг II” гарын авлага, 2024
Архитектурын салбарын багш нарын хэвлүүлсэн ном, сурах бичиг, гарын авлага. 2017-2024 он
2024 оны байдлаар салбарын багш нар дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Үүнд:
- Ногоон барилгын төлөвлөлт, тооцоолол
- Хотын урбан орон зайн бүтэц ба хэлбэршил
- Хотын орон зай-дизайн, орчны зан төлөв
- Ландшафтын архитектур, задгай орон зайн төлөвлөлт ба хотын экологи
- Нийтийн эзэмшлийн орон зай, явган зорчих орчин
- Гэр хороолол судлал, дахин төлөвлөлт
- Хүний амьдрах орчин, сууцны барилгын архитектур
- Олон нийтийн ба зам тээврийн барилга
- Архитектур-хүүхдийн орон зайн судалгаа
- Түүх соёлын дурсгалт барилга, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт
- Барилгын физик техникийн судалгаа
- Урлаг судлал, уран баримал, дүрслэх урлаг
- Дизайн, орон зайн төлөвлөлт
Энэхүү ѳвѳрмѳц салбарыг хѳгжүүлэхэд тэнхимийн багш нарын зураг тѳсѳл, судалгааны ажлын үр дүнд олон арван барилга баригдаж, Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, 2040 оны хөгжлийн концепци болон хэд хэдэн аймаг сумын ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ хийгдэж, хүний эрүүл ая тухтай, амар тайван амьдрах эко, ногоон, ухаалаг орчин бүрдүүлэх ажил биелэлээ олж эхэлж байгаа нь барилга, хот байгуулалтын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр болсоор байна.