Эрдэм шинжилгээ, иновацын үйл ажиллагааны танилцуулга
Эрдэм шинжилгээний албаны тухай
БАС-ийн эрдэм шинжилгээний алба нь дараах эрдэм шинжилгээ, инновацтай холбоотой ажлуудыг эрдэмтэн багш, оюутнуудын дунд зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
- БАС-ийн эрдэм шинжилгээ, инновацын ажлын бүртгэл
- БАС-ийн салбаруудын эрдэм шинжилгээ, онол практикийн үндэсний болон олон улсын хурлууд
- БАС-ийн бакалавр, магистр, докторын эрдэм шинжилгээний хурал
- БАС-ийн профессор багш нарын эрдэм шинжилгээний хурал
- БАС-ийн багш, оюутны инновацын уралдаан
- БАС-д хэрэгжиж буй төслүүдийн бүртгэл, хэрэгжилт
- БАС-ийн профессор, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны чадвахыг сайжруулах сургалтууд
- Эрдэм шинжилгээний гадаад дотоод хамтын ажиллагаа
БАС-ийн эрдэм шинжилгээ, инновацын статистик (2015-2025 оны байдлаар)












Эрдэм шинжилгээний албаны түүх
1999 оны 04-р сарын 22-ны өдрийн ТИС-ийн ректорын 114 тоот тушаалаар салбар сургуулийн магистр, докторын сургалтыг хариуцан ажиллах багшаар доктор (PhD) дэд профессор Б.Батцагааныг томилж байсан бөгөөд энэ нь одоогийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаал юм. Үе үеийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (PhD), дэд профессор Д.Сүнжидмаа (2001-2003), доктор (PhD), профессор Б.Батцагаан (2003-2004), доктор (PhD) Р.Болормаа (2004-2006), доктор (PhD) М.Оюунчимэг (2006), доктор (PhD) Б.Оюунчимэг (2007), доктор (PhD) Х.Алтантуул (2007-2009), доктор (PhD) дэд профессор Р.Болормаа (2009-2014), доктор (PhD) дэд профессор Ц.Оюунцацрал (2015-2022) нар ажиллаж байсан бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ШУТИС-ийн ректорын Б-139 тоот тушаалаар Эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалыг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал болгон өөрчилсөн байна. 2013 оноос эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтны албан тушаалыг шинээр бий болгож Ш.Одонтуяа томилогдсон бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-нээс эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтнаар О.Мөнхчимэг, 2022 оны 02 дугаар сарын 02 өдрөөс эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (PhD) Б.Аюурзана ажилласан байна.
2025 оны 02 дугаар сарын 20 өдрөөс эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (PhD) Г.Адъяажав, 2025 оны 08 дугаар сарын 18-наас эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтнаар О.Батмөнх ажиллаж байна.
Барилга Архитектурын Сургуулийн профессор, багш нар БШУЯамны Шинжлэх ухаан технологийн сан, ШУТИС-ийн Технологийн сан, Европын холбоо, Каритас Чех ОУ-ын байгууллага, НҮБ, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, KОЙКА олон улсын байгууллага, Гадаад Хамтын Ажиллагааны Агентлаг JICA, Инженер технологийн дээд боловсролын төсөл зэрэг гадаад, дотоодын байгууллагуудын санхүүжилтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
2025 онд хэрэгжиж буй төслүүд: