ПДС-ийн үед Архитектурын мэргэжлээр Архитектор мэргэжилтэн бэлтгэх таван жилийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын материалууд, ном сурах бичиг, курс, дипломын ажил, төсөл, гүйцэтгэх заавар, журам, аргачлал, зөвлөмжийг тэр үеийн ЗХУ-ын Москва хотын Архитектурын дээд сургууль (МАрхИ)-ийн жишгээр боловсруулан сургалтад хэрэглэж байв. Энэ үе (1978-1990 он)-д Орон сууц, олон нийтийн барилгын архитектурын мэргэжлээр 284 оюутан төгсгөсөн байна.
Архитектурын сургалтын хөтөлбөрийг тухайн цаг үетэй нийцүүлэн 1969-2024 оны хугацаанд дараах байдлаар өөрчлөгдсөн байна.
Сургалтын хөтөлбөр:
Архитектурын салбарын бакалаврын хөтөлбөрөөр 1978 -2024 онд 1962 оюутан төгсжээ.
ТИС-ийн үед кредит системд шилжих эхлэл тавигдаж дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулан, “Иргэний барилгын архитектур” мэргэжлээр 181 оюутан төгсгөсөн. Улс орон зах зээлд шилжсэнээр элсэлт багасаж 1989, 1990, 1991, 1993, 1996 онуудад төгсөлт хийгээгүй.
ШУТИС -ийн үед кредит системд бүрэн шилжиж, Архитектурын мэргэжлийн батлагдсан багц хөтөлбөр (D580100)-өөр бакалавр зэрэгтэй 900 архитекторууд, 2014 онд батлагдсан багц хөтөлбөр (073102)-өөр Архитектурын мэргэжлийн бакалавр зэрэгтэй 597 архитекторуудыг төгсгөжээ.
2023 оноос хөтөлбөрийн шинэчлэлээр бакалаврын сургалтын хөтөлбөрийг дотоодын болон ОУ-ын боловсролын магадлан итгэмжлүүлэх шалгуур, төгсөгчдийн чадамжийн хэв шинжүүд, цөм хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн 160 кредитийг лекц, семинар, практик, бие даасан хэлбэрээр заан явуулж байна.
Монгол улсын хэтийн чиг хандлага, хөгжлийн бодлого, баримт бичиг, оролцогч болон сонирхогч талуудын эрэлт хэрэгцээнд үндэслэн “ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг 2020-2030 онд өөрчлөн шинэчлэх үзэл баримтлал”, ШУТИС-ийн бакалаврын цөм хөтөлбөрт тавигдах шаардлагуудтай уялдуулан 2023 онд Архитектурын бакалаврын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан.
Хөтөлбөрийн зорилго:
Архитектурын хөтөлбөр нь тогтвортой, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүнд зориулагдсан тав тухтай дотор ба гадна орон зай, орчныг төлөвлөж байгуулах, суралцаж буй суралцагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадварыг эзэмшүүлж салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх
Архитектур хөтөлбөрийн боловсролын зорилтууд:
Зорилт 1: |
Онол, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчны агуулгаар олон талт нөхцлийг судлан дүн шинжилгээ хийх, энэ мэдлэгт үндэслэн харилцаа үүсгэж үзэл санааны нөлөөллийг ойлгох ба архитектурын санааг боловсруулах, илэрхийлэх олон төрлийн ур чадварыг ашигладаг |
Зорилт 2: |
Дизайн, аливаа систем ба материалын техникийн нөхцөлийг мэдэх, уг ойлголтыг ажилдаа хэрэглэх чадвартай |
Зорилт 3: |
Өргөн хүрээний хувьсагч хэмжигдэхүүнийг дизайны нэгдсэн шийдэлд оруулах чадвартай |
Зорилт 4: |
Менежмент, өмгөөлөл зэрэг архитектурын практикт бизнесийн зарчмуудыг ойлгож, үйлчлүүлэгч, нийгэм, олон нийтийн сайн сайхны төлөө хууль ёсны, ёс зүйтэй, шүүмжлэлтэй хандах |
Архитектурын мэргэжлийн хүрээнд, дотоодын их дээд сургуулиуд болон нэр хүндтэй, олон улсын магадлалын шалгуур үзүүлэлтүүд, магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын хөтөлбөрүүдийг судалж, харьцуулалт хийсний үндсэн дээр өөрсдийн нөөц бололцоонд ойртуулан нутагшуулж “Архитектур” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлүүдэд харьцуулалт хийхэд гадаадын хөтөлбөр нь манай хөтөлбөртэй ойролцоо байна. Хэдийгээр боловсролын систем өөр байдаг ч манай мэргэжлийн сургалтын хөтөлбөрт байгаа хичээлүүдийн ерөнхий харьцаа багтаамж нь дэлхийн жишигт нийцэж байна.
ШУТИС. БАС-ийн цөм хөтөлбөрийн шаардлагаар Архитектур мэргэжлийн хөтөлбөрт дээд боловсролын суурь ухааны хичээлүүдийн цаг их тусгагдсан. Гадаадын сургуулиудын сургалтад “Дэлхийн архитектурын түүх”, “Хүрээлэн байгаа орчин, байгаль цаг уур, барилгын тав тух”, “Архитектурын судалгаа”, “Архитектурын медиа”, “Архитектурын материал” зэрэг нь гол үүрэгтэй байгааг харгалзан, өөрсдийн хөтөлбөрт тусгаж өөрчлөлт шинэчлэлтийг хийв.
ШУТИС. БАС-ийн архитектур мэргэжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа гадаад улс орон, дотоодын дээд боловсролын болон мэргэжлийн шаардлага стандарт, хэм хэмжээг судлан, цаг үеийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагатай уялдуулан боловсруулсан. Үүнд:
- CDIO шалгуур нөхцөл;
- NAAB (National Architecture Accrediting Board -Америкийн Үндэсний Архитектурын хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн зөвлөл)-ийн шалгуур нөхцөл;
- KAAB (Korean Architectural Accreditation Board-Солонгосын Архитектурын Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл )-ын шалгуур нөхцөлүүдтэй уялдуулав.
Төгсөгчдийн онцлог хэв шинж, хэлбэр дүр төрх нь ирээдүйн төгсөгчдийн онцлог шинжийг тодорхойлох суурь болдог. Үүнийг дэлхийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлох 6 чиг хандлага болон Монгол улсын хэтийн чиг хандлага, хөгжлийн бодлого, баримт бичигтэй уялдуулан оролцогч болон сонирхогч талуудын эрэлт хэрэгцээг үндэслэн гаргасан. Архитектурын хөтөлбөрөөр төгсөгчдийн онцлог хэв шинж, ирээдүйн хэлбэр дүр төрх нь ирээдүйн бодит байдлын сорилт болон боломжоор, “бодох-мэдрэх-бүтээх”-д суурилагдан, мэргэжлийн өргөн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, зохион байгуулалт, техникийн ур чадварууд, харилцаа, хувь хүний төлөвшил, багаар ажиллах, гадаад хэлээр харилцах ур чадваруудыг эзэмших шаардлагатай байна.
“Архитектур” хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүдийн өөр хоорондын хамаарлыг дараах схемээс харж болно.
“Архитектурын дизайн” төслийн хичээл ба мэргэжлийн бусад хичээл хоорондын хамаарал
Цөм хичээлд бусад мэргэжлийн хичээлүүд холбогдох ба тогтвортой төлөвлөлт, дизайны шийдэл, ёс зүйд шүүмжлэлтэй хандах, тэгш байдал, нийгмийн шударга ёсыг дэмжих, оюутанд орон зайн ойлголт, харьцааг илүү мэдрүүлэх, биет загвар болон гараар урлах, асуудлыг тодорхойлж нарийвчилсан судалгаа хийснээр судлагдахууныг задлан таньж мэдэх, архитектур дизайныг нэгтгэн дүгнэж, зураг төсөл боловсруулахад шаардлагатай хичээлүүдийг нэмж, заавал үзэх хичээл болгосон.
БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл
Архитектурын бакалаврын хөтөлбөр (D073102)-ийг анх 2018 онд анх удаа МУ-ын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн. 5 жилийн дараа шинэчлэн сайжруулсан Архитектур (D073104) хөтөлбөрийг 2024 оны 6-р сард магадлуулан гэрчилгээ авсан. Цаашид сургалтын хөтөлбөрийг олон улсад магадлуулан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.
Магистрын сургалтад хамрагдаж буй оюутнууд суурь ухааны, сонгон, эрдэм шинжилгээ судалгааны ажлын нийт 34 кредитийн хичээл үзэж, удирдагч багшаас өгсөн судалгааны арга зүй, даалгавар, зөвлөмжийн дагуу бие даан судалгааны ажил гүйцэтгэж, шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт боловсруулан дипломын төсөл бичиж хамгаална. Архитектурын тэнхимд 1997-2024 оны хугацаанд нийт 176 оюутан магистрын зэрэг хамгаалсан байна.
Докторант оюутан суурь ухааны, заавал, сонгон хичээл үзэж, эрдэм шинжилгээний туршилт, судалгааны ажил хийж дуусгаад мэргэжлийн шалгалт өгч диссертацийн ажил бичиж хамгаална. Архитектурын тэнхимд 2001-2017 оны хугацаанд 9 архитектор докторын зэрэг хамгаалсан.