АС - Түүхэн замнал

МУИС, ПДС-ийн үе. 1959-1991 он хүртэл

  • 1959 оноос МУИС-д Барилгын инженерийн анги нээгдэн, тэдэнд 1961 оноос Монголын ууган архитектор Б.Дамбийням “Архитектур төлөвлөлтийн үндэс” хичээл зааж эхэлсэн нь үндэсний архитектор мэргэжилтэн бэлтгэх, Архитектурын тэнхим байгуулагдах суурь тавигдсан түүхтэй (“ШУТИС-ийн түүхэн замнал, 1959-2019 бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, салбаруудын хөгжил” Гуравдугаар боть, 2019).

 

Монголын ууган архитектор Б.Дамбийням. “Архитектура СССР” сэтгүүл. 1979 он

  • 1962 онд МУИС-д Архитектурын ба барилгын үйлдвэрлэлийн технологийн тэнхим байгуулагдахад эрхлэгчээр Б.Дамбийням томилогдон, багшаар Л.Бадгаа, лаборантаар Б.Цагаан нар томилогдож байв. (МУИС-ийн ректорын 1962 оны 1-р сарын 09-ний өдрийн №4 тоот “1962 оны орон тоо, цалин, зохион байгуулалтын тухай” тушаал)
  • 1969 онд Архитектур, техникийн зураглалын тэнхим байгуулагдаж 1969-1974 онд тэнхимийн эрхлэгчээр Б.Даажав багш томилогдон, тэнхимийн багшлах бүрэлдэхүүнд Х.Карма, С.Доржсүрэн, П.Найданжав, Г.Сүхбаатар, Ж.Цэвэгсүрэн, Ц.Дагвадорж, Э.Намсрай, М.Туяа, А.И.Урбах, В.Г.Демьянов, В.Н.Ткачёв, Э.К.Ткачёва нар ажиллаж байв.
  • 1973 онд архитектурын мэргэжлээр анхны элсэлт (34 оюутан) авч, 1978 онд архитектурын мэргэжлээр 17 оюутан төгсөв.
  • 1974 оны 11-р сарын 1-нээс Барилга Инженерийн Факультетийн Архитектур, техник зураглалын тэнхимийг салгаж, бие даасан Архитектурын тэнхим, Дүрслэх геометрийн тэнхим байгуулсан. Архитектурын тэнхимийн эрхлэгчээр Б.Даажав, мэргэжлийн багшаар Б.Дамбийням, С.Доржсүрэн, Ч.Дагшигдорж, М.Туяа, Г.Батбаяр, лаборантаар Д.Ганбат нар, Дүрслэх геометрийн тэнхимийн эрхлэгчээр П.Найданжав нарыг томилов. (1974 оны 12-р сарын 29-ний өдрийн №772 тоот МУИС-ийн ректорын тушаал).
  • 1974 оны 12-р сарын 29-ний өдрийн №772 тоот МУИС-ийн ректорын тушаал
  • 1975-1990 онд Архитектурын тэнхимийн эрхлэгчээр Я.Шархүү, мэргэжлийн багшаар Б.Даажав, Ч.Дагшигдорж, Г.Батбаяр, Э.Намсрай, С.Доржсүрэн, Д.Цагаан, Н.Очирбат, П.Эрдэнэхүү (1978 оноос, Р.Жаргалсайхан (1978 оноос) И.Гончигбат (1984 оноос), зураг баримлын багшаар Б.Чогсом, Л.Пүрэв, С.Батчулуун, Б.Нямаа, Л.Бат-Очир, мэргэжилтэн багш Е.В.Чапкин, В.А.Сосновский, А.К.Соловьев нар лаборантаар Д.Ганбат, Ц.Март, хичээлийн туслах ажилтнаар Я.Должин ажиллав.


Тэнхимийн багш нар. 1979 он

  • 1990 онд Архитектурын тэнхим, Техникийн зураглалын тэнхимийг Барилгын конструкцийн тэнхимтэй нэгтгэж Архитектур, барилгын инженерийн тэнхим байгуулсан. Тэнхимийн эрхлэгчээр П.Отгонбаяр багш ажиллаж Г.Батбаяр, П.Эрдэнэхүү, И.Гончигбат нар барилгын инженерийн багш нар дээр нэмэгдэн орж ажиллажээ.
  • 1991 оноос Архитектурын тэнхимийг дахин бие даалгаж тэнхимийн эрхлэгчээр Я.Шархүү багш, тэнхимийн бүрэлдэхүүнд Б.Даажав, Г.Батбаяр, Э.Намсрай, Л.Пүрэв, Л.Эрдэнэхүү, И.Гончигбат, хичээлийн туслах ажилтан Б.Нарантуяа нар ажиллаж байв.

ТИС-ийн үе. 1991-2002 он хүртэл

  • 1992-1993 оны Архитектурын тэнхимийн эрхлэгчээр Э.Намсрай, тэнхимийн багшлах бүрэлдэхүүнд Ч.Дагшигдорж, Г.Батбаяр, Л.Пүрэв, П. Эрдэнэхүү, И.Гончигбат, Ө.Эрдэнэбат, Япон улсын мэргэжилтэн, багш Х.Микако нар ажиллаж байв.
  • 1993-2000 он хүртэл Архитектурын тэнхимийн эрхлэгчээр Ч.Дагшигдорж, тэнхимийн багшлах бүрэлдэхүүнд И.Гончигбат, Л.Пүрэв, Ө.Эрдэнэбат, Ж.Гомбо, П.Эрдэнэхүү, Э.Пүрэв-Эрдэнэ, Г.Золжаргал, Н.Буянбадрах, Б.Адъяа, Япон улсын мэргэжилтэн, багш Х.Микако, Ю.Маэмура, Т.Мичиэ, сургалтын мастер Б.Мандах нар ажиллав.

    Архитектурын тэнхимийн багш нар. 1998 он

    Өвөр эгнээнд зүүн гар талаас: П.Эрдэнэхүү, Ө.Эрдэнэбат, Ч.Дагшигдорж (тэнхимийн эрхлэгч), Б.Мандах (тэнхимийн эрхлэгчийн туслах), Л.Пүрэв;

    Арын эгнээнд зүүн гар талаас: Японы мэргэжилтэн Ю.Маэмура, Г.Золжаргал, И.Гончигбат, Н.Буянбадрах, Э.Пүрэв-Эрдэнэ 

  • 2000-2002 он хүртэл Архитектурын тэнхимийн эрхлэгчээр И.Гончигбат томилогдон, тэнхимийн багшлах бүрэлдэхүүнд Ч.Дагшигдорж, П.Эрдэнэхүү, Ө.Эрдэнэбат, Ж.Гомбо, Л.Пүрэв, Э.Пүрэв-Эрдэнэ, Г.Золжаргал, Г.Усних, Д.Баттогтох, О.Ганболд, Японы мэргэжилтэн багш Т.Мичиэ, М.Оргил, Б.Мандах, Д.Болормаа, хичээлийн туслах ажилтан Ц.Болортуяа нар, гэрээт багшаар н.Дандарбаатар ажиллаж байлаа.

    ШУТИС-ийн үе. 2002 оноос одоо хүртэл
  • ШУТИС кредит системд шилжиж профессорын багийн системээр ажиллах болсонтой холбогдон 2002 оноос Архитектур зурагзүйн салбар болон өргөжиж профессорын 3 багийн бүрэлдэхүүнтэй ажиллав (ШУТИС-ийн ректорын 2002 оны 04 сарын 18-ны өдрийн 95 тоот тушаал). Салбарын эрхлэгчээр доктор, дэд профессор М.Оргил, хичээлийн туслах ажилтнаар Ц.Болортуяа ажилласан.
  • Архитектур, хот байгуулалтын баг: Тэргүүлэх профессороор М.Оргил ахалж, багийн бүрэлдэхүүнд багийн багш Ө.Эрдэнэбат (дэд проф), Ж.Гомбо, П.Эрдэнэхүү, Б.Мандах, Д.Болормаа, А.Өэлүн нар, 
  • Иргэний барилгын архитектурын профессорын баг: Тэргүүлэх профессороор Ч.Дагшигдорж, багш И.Гончигбат, Л.Пүрэв, Э.Пүрэв-Эрдэнэ, Г.Золжаргал нар  ажиллаж байв.

    Архитектурын профессорын баг. 2002 он.  Өвөр эгнээнд зүүн гар талаас: И.Гончигбат, Ж.Гомбо, Ч.Дагшигдорж, М.Оргил (салбарын эрхлэгч), Ө.Эрдэнэбат, Л.Пүрэв, Арын эгнээнд зүүн гар талаас: А.Өэлүн, С.Ногоондарь (үйлчлэгч), Японы мэргэжилтэн Т.Акико, Б.Мандах, Д.Болормаа, Ц.Болортуяа (хичээлийн туслах) 

  • Зураг төсөл судалгааны төвийн захирлаар Ч.Дагшигдорж багш хавсран төвийн эрдэм шинжилгээний туслах ажилтнаар н.Баттуяа (2000-2002) ажиллаж байсан. Тус зураг төсөл судалгааны төв МУ-ын Гавьяат барилгачин Б.Дамбийнямын нэрэмжит кабинет болон ажиллаж байна.
  • 2006 оноос Архитектур зурагзүйн салбарын эрхлэгч бөгөөд Иргэний барилгын архитектурын багийн тэргүүлэх профессороор И.Гончигбат томилогдов.   Архитектурын хоёр багт: Н.Нарантуяа, С.Амгалан, Ш.Энхтунгалаг, Х.Такаши (2005-2007), С.Аяако (2007-2009) нар шинэ багшаар, А.Цэцэнчимэг туслах ажилтнаар оров.

    Архитектур, хот байгуулалт ба Иргэний барилгын Архитектурын профессорын багийн багш нар. 2007он

  • 2010 онд Архитектурын профессорын хоёр багийг нэгтгэн Архитектурын профессорын баг болгож багийн тэргүүлэх профессороор И.Гончигбат, шинэ багшаар Д.Өлзийсүрэн (2010 оноос), Оливия Куммел (2012 оноос), Г.Цовоодаваа (2012 оноос), Ж.Энхтүвшин (2012 оноос), С.Даланжаргал (2012 онд), Б.Бизъяасүрэн (2013 оноос) нар нэмэгдэн орж, гэрээт багшаар Ч.Дагшигдорж, С.Одон, П.Ариунаа, М.Бургхардт (2011 оноос) нар ажиллажээ.
  • 2014 оноос ШУТИС-д хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж Зурагзүйн профессорын багийг Архитектурын профессорын багтай нэгтгэж Архитектурын салбар болгон өргөжүүлэв. Салбарын эрхлэгчээр И.Гончигбат дахин томилогдож, мэргэжлийн багшаар Ж.Гомбо, Б.Мандах, Э.Пүрэв- Эрдэнэ, Д.Болормаа, А.Өэлүн, С.Амгалан, Н.Нарантуяа, Д.Өлзийсүрэн, Г.Цовоодаваа, Б.Бизъяасүрэн, А.Билигт (2015 оноос), Э.Болорцэцэг (2015 оноос), Т.Мөнх-Эрдэнэ (2016 оноос), Э.Сэлэнгэ (2016 оноос) Б.Ундрал (2017), Б.Ариунжаргалан 2018 оноос, Б.Сэлэнгэ (2019), Ж.Хандармаа (2020), Э.Мөнхжин (2020), зураг урлалын багшаар Л.Пүрэв, Н.Нямжав (2011 оноос), салбарын  эрхлэгчийн  туслахаар З.Түвшинжаргал,  Б.Буянхишиг, А.Саруул, Б.Зул, Д.Төгсжаргал Ц.Пүрэвсүрэн нар, гэрээт багшаар З.Оюунбилэг, П.Ариунаа, С.Одон, Б.Ерөөлт, Б.Тэмүүжин, С.Баяр, С.Цэнд-Аюуш, Ж.Наранцогт,  О.Одбаяр,  Б.Уянга,  Б.Одцэцэг,  П.Мөнгөнчимэг,  С.Бат-Уянга,  Э.Тэмүүлэн,  Г.Халиунаа,  Н.Тод-Од, Л.Нямсүрэн, Ж.Орхон, Ц.Сугармаа, З.Мөнгөнболор, Г.Очирдорж нар, Зураг зүйн мэргэжлийн багшаар Ж.Цэвэгсүрэн, О.Алтангэрэл, Г.Сүхбаатар, Д.Баттогтох, Ш.Цэвээндорж, Л.Дамдинсүрэн, Ч.Оюунжаргал, О.Ганжаргал, Н.Доржбалдан, Ч.Мягмаржав, Б.Жигжид, Б.Батсүрэн, Н.Чулуунбаатар, Х.Дамчаасүрэн, У.Лхагвадорж, Э.Оюунзаяа, Г.Чимэгмаа, Ц.Амарсанаа, Т.Болдбаатар, Э.Сувд, Л.Мөнхтуяа, Б.Дониддулам, Ц.Отгонбаяр, С.Төмөртогоо, Ш.Ойдов, С.Золжаргал туслах ажилтнаар В.Сарантуяа нар ажилласан.
  • 2021 оноос ШУТИС-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Архитектурын салбарыг дахин бие даалгаж, эрхлэгчээр Г.Цовоодаваа, багшлах бүрэлдэхүүнд Д.Болормаа, Н.Нарантуяа, Б.Жигжид, Д.Өлзийсүрэн, Б.Бизъяасүрэн, А.Билигт (2015 оноос), Б.Ундрал (2017 оноос), Б.Сэлэнгэ (2019 оноос), Ж.Хандармаа (2020 оноос), Э.Мөнхжин (2020 оноос), М.Тэргэл (2022-2024 он), П.Өэлүн-Үжин (2022-2024 он), Б.Амаржаргал (2022-2024 он), Э.Эрдэнэбат (2022 оноос), М.Ариунтуяа (2023 оноос), Н.Лхагважав (2024 оноос), Б.Бат-Эрдэнэ (2024 оноос), зураг урлалын багшаар Ж.Энхтүвшин, гэрээт багшаар Д.Зориг, З.Туяа, Г.Халиунаа, Б.Түвшин, Б.Бадрах, С.Алтангэрэл нар ажиллаж байна.
  • 2024 оны 8-р сарын 29-ний өдрийн ШУТИС-ийн ректорын тушаалаар “Хот байгуулалтын салбар” шинээр байгуулагдаж, Архитектурын салбарын багш нараас эрхлэгчээр Э.Пүрэв-Эрдэнэ, салбарын бүрэлдэхүүнд Б.Ариунжаргалан (2018 оноос), А.Өэлүн, С.Амгалан, Э.Болорцэцэг (2015 оноос), Т.Мөнх-Эрдэнэ (2016 оноос), Э.Сэлэнгэ (2016 оноос) Э.Эрдэнэбат (2019 оноос), Б.Амаржаргал (2022-2024) нар ажиллаж байна.