Судалгааны лабораториуд

Судалгааны лабораториуд

Байгууламжийн сорил шинжилгээний лаборатори

Тус лаборатори нь 125 тонны шахалтын пресс, 5 тонны сунгах пресс зэрэг тоног төхөөрөмжтэй байгуулагдсан. 1980-аад онд  тензометрийн тоног төхөөрөмж, 1990 ээд оноос үл эвдэх сорилын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ үеэс барилга байгууламж, бүтээц эдлэл дээр үл эвдэх сорилын туршилт судалгаа хийх болсон.  Иймд тус лабораторийг “Байгууламжийн сорил шинжилгээ” –ний лаборатори гэж нэрлэсэн. АНУ, Япон, Швецарь, ОХУ, БНХАУ-ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.  Мөн 2010 онд БНСУлсын КОИКА байгууллагаас манай лабораторид Бетоны бат бэхийг үл эвдэх аргаар (хэт авианы) тодорхойлох багаж, металл эдлэлийн корроз тодорхойлох, шон суурийн гүн болон суурьд гарсан ан цавын гүний хэмжээг тодорхойлох багаж бэлэглэсэн.  БАСургууль болон “Реконстракшн төв” нь бетоны ан цав хэмжигч багаж, мөн барилгын дулаан алдагдал шалгах багаж, гагнуурын аппарат зай хэмжигч багаж зэргийг авч лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулсан. Тус лаборатори нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажилд бакалавр, магистр, доктор оюутан, залуу багш нарыг оролцуулан тэдэнд судалгааны ажлын арга барил эзэмшүүлэх, туршилтын үр дүнг  боловсруулах, дүгнэлт хийх, бие даан судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх зэрэг дадлыг эзэмшүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй байна. Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа-туршилт, тоосгон барилгын паспортжуулалтын судалгаа, модон бүтээц, төмөрбетон бүтээц, металл гүүрийн бүтээц судалгаа, ашиглалтад орох ба ашиглагдаж буй барилга байгууламжийн бүтээц элементийн бодит ажиллагаа, цаашдын төлөв байдлыг үнэлэх, бүтээц элементэд статик динамик ачааны үйлчлэлд туршилт шалгалт хийх, эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоож чанарын сорил шинжилгээг хийнэ.

Хийж болох туршилт, шинжилгээ: Барилгын бүтээцийн туршилт шинжилгээний ажлын хүрээнд дараах шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэдэг.  Үүнд:

  • Барилгын төмөрбетон, мод, металл бүтээцийн хүчдэл хэв гажилтын судалгаа
  • Барилгын бүтээцийн бат бэх, тогтворын судалгаа
  • Барилгын бүтээцийн үл эвдэх сорил. Хэт авиа, соронзон, механик
  • Барилгын бүтээцийн хүйтэнд тэсвэрлэлтийн судалгаа
  • Төмөрбетон бүтээцийн карбонизацийн судалгаа
  • Шинэ бетоны чанарын шинжилгээ. (Конусан суулт, температур, агаарын агууламж)
  • Барилгын бүтээцийн бодит туршилтууд
  • Барилгын бүтээцийн загвар дээрх туршилтууд

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн T байр 106 тоот И-мэйл хаяг: s_pudo@must.edu.mn

Хөрсний механикийн лаборатори

Лабораторийн зорилго: Монгол улсад Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн салбар 1959 онд анх байгуулагдсан үеэс хөрсний механикийн онолыг оюутнуудад зааж эхэлсэн ба БИАС-ийн хөрсний механикийн лаборатори 1965 онд байгуулагдсан. Геотехникийн цуврал “Инженер геологи”, “Хөрсний механик”, “Буурь суурь” сурах бичгүүд, “Тогтворгүй бүтэцтэй хөрсний механик”, “Барилгын суурь ба газар доорхи байгууламжийн бүтээц”, “Өндөр барилгын суурийн тооцооны загвар ба аргууд”,  “Монгол орны геотехникийн нөхцөл”, “Монгол орны тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилга барих ухаан” монограф, “Буурь суурь ба хөрсний механик”, “Хөрсний механикийн бодлогууд”, “Барилга байгууламжийн буурь суурийн төслийн тооцоо” гарын авлагуудыг бичиж хэвлүүлсэн. Инженер геологийн төвөгтэй нөхцөлд барилга, автозамын ул хөрсний шинжилгээ хийх, барилга, байгууламжийн эвдрэл гэмтлийг илрүүлэн оношилж, физик механик шинж чанарыг лабораторийн нөхцөлд тодорхойлж, туршилт-судалгааны үндсэн дээр дүгнэлт гарган засварлах, сэргээх, зураг төсөл зохиох, шинэ санаа, шийдлийг боловсруулахад оршино.

Хийж болох туршилт, шинжилгээ:

  • Дээжид иж бүрнээр хөрсний физик шинж чанарын үзүүлэлтүүд тодорхойлох
  • Дээжид иж бүрнээр хөрсний механик шинж чанарын үзүүлэлтүүд тодорхойлох
  • Ширхгийн бүрэлдэхүүн, байгалийн чийг, хөрсний нягт, хувийн жин, хатуу хэсгийн нягт, хатуу хэсгийн хувийн жин
  • Хөрсний шахагдалт, хэв гажилтын модуль, хувийн барьцалдалт, дотоод үрэлтийн өнцөг, шаварлаг хөрсний хөөлт, элсэн хөрсний шүүрэлт, нягтруулах оновчтой чийг, хамгийн их хуурай үеийн нягт, CBR ачаа даацын харьцаа тодорхойлох

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 05 тоот И-мэйл хаяг: jamarbayar@must.edu.mn

Автозамын материалын лаборатори

Замын далан, суурь, хучилтын материалын иж бүрэн шинжилгээг  улсын стандарт, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэн, Авто замын салбарын бакалавр, магистр, доктор оюутнуудыг, мөн түүнчлэн инженер, техникийн мэргэжилтнийг дадлагажуулан бэлтгэхэд бидний үйл ажиллагаа чиглэгдэнэ. Авто замын засвар арчлалт, Гүүрийн засвар арчлалт хичээлүүдийн бие даалтын ажлаар зам, гүүрийн байгууламжийн ашиглалтын үзүүлэлтийг тодорхойлох дадлагын хичээл, магистр, докторын судалгааны ажлыг уг лабораторийн багаж төхөөрөмжийг ашиглан хийж гүйцэтгэдэг.

Хийж болох туршилт, шинжилгээ: Автозамын далангийн хөрс, хайрга дайрга, битумын шинжилгээнүүд болон асфальтбетон хольцийн орц тогтоох, барьцалдалт тодорхойлох туршилтуудаас гадна автозам, гүүрийн “Техник ашиглалтын түвшин” тогтоох ажлыг хийнэ.

  • Ширхэглэлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох
  • Урсалт уян налархайн хязгаар тогтоох
  • Прокторын шинжилгээ
  • CBR-ын шинжилгээ
  • Өтгөн битумын шинжилгээ
  • Асфальтбетон хольцны орц тогтоох
  • Замын хучилтаас /1цэгт/ дээж өрөмдөж авах
  • Замын хучилтаас авсан дээжинд бүрэн шинжилгээ хийх
  • Хайрга дайрганы шинжилгээ
  • Буталсан чулууны бат бэх тодорхойлох
  • Буталсан чулууны элэгдэл тодорхойлох
  • Буталсан чулууны марк тодорхойлох
  • Элсний шинжилгээ
  • Далан суурь, хайрганы элэгдлийн шинжилгээ
  • Элсэн конусаар /нэг цэгт/ нягт тодорхойлох
  • Замын хучилтаас авсан дээжид /нэг дээжид/ нягт тодорхойлох

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн V байр 121 тоот. И-мэйл хаяг: erkhebayar.o@must.edu.mn

Барилгын материалын лаборатори

Барилгын угсралтын ажилд хэрэглэж байгаа бүх төрлийн материалын иж бүрэн шинжилгээг улсын стандарт, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэх, Барилгын инженерийн багц, Хүрээлэн буй орчны багцын бакалавр, магистр, доктор оюутнуудыг, мөн түүнчлэн барилгын салбар, үйлдвэрлэл дээр ажиллаж буй техникийн мэргэжилтнийг дадлагажуулан бэлтгэхэд бидний үйл ажиллагаа чиглэгдэнэ. Тухайлбал:               

  • Барилгын материал, эрдэс түүхий эдэд лабораторийн туршилт тавих
  • Шинэ нэр төрлийн материал гаргах судалгаа шинжилгээ хийх
  • Шинэ дэвшилтэт материалын технологи боловсруулах
  • Баригдаж байгаа барилгуудын барих үеийн бетон болон бусад материалд чанарын үнэлэлт өгөх, эх орны эрдэс түүхий эдээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи боловсруулах, зардал ихтэй хуучин технологитой үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааг шинэчлэх, хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх судалгаа туршилтын үр дүнг хэвлэн нийтлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ материал үйлдвэрлэх технологи боловсруулах

Хийж болох туршилт, шинжилгээ: Эрдсэн барьцалдах материал, бетон, керамик материалын физик механик шинж чанарын судалгаа, шинжилгээ хийнэ. Үүнд:

  • Портландцемент, шавар тоосго ба гулдмай, өнгөлгөөний тоосго
  • Царууц тоосго, шалны керамик хавтанцар
  • Ханын дотор өнгөлгөөний керамик хавтанцар
  • Тоосго үйлдвэрлэлд хэрэглэх шавар
  • Барилгын болон технологийн хэрэглээний шохой
  • Барилгын гөлтгөнө
  • Барилгын ажилд хэрэглэх элс, хайрга, дайрга
  • Сүвэрхэг дүүргэгч
  • Барилгын зуурмаг, бетон зуурмаг
  • Хүнд бетон ба сийрмэг бетон
  • Байгалийн чулуун өнгөлгөөний хавтан
  • Ханын бетон гулдмай
  • Гөлтгөнөн хавтан
  • Бетон сорьцын физик-механик шинж чанар
  • Цемент, тоосго, дайрга хайрга, шавар, хөнгөн бетон, хуурай хольцын шинжилгээ,
  • Хөөсөн полтстрол хавтангийн шинжилгээ

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 17 тоот И-мэйл хаяг: Утас:

         ШУТИС-ийн хичээлийн V байр 127-128 тоот И-мэйл хаяг: psergee@must.edu.mn

Хүрээлэн байгаа орчин, усны шинжилгээний лаборатори

Байгалийн болон бохир усны цэвэрлэгээ хими, Ундны болон бохир усны микробиологийн анализ хийгдэнэ. Байгалийн болон бохир усыг цэвэрлэх технологи, бохир усны химийн үзүүлэлт, бохир усны микробиологийн үзүүлэлт, ундны усны химийн үзүүлэлт, ундны усны микробиологийн үзүүлэлтийг тодорхойлно.

Хийж болох туршилт, шинжилгээ:

  • Байгалийн болон бохир усныг цэвэрлэх технологи
  • Бохир усны химийн үзүүлэлт,
  • Бохир усны микробиологийн үзүүлэлт
  • Ундны усны химийн үзүүлэлт
  • Ундны усны микробиологийн үзүүлэлт

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 101 тоот И-мэйл хаяг: zu.a@must.edu.mn

Барилгын дулааны физик, агаарын судалгааны лаборатори

Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийг түшиглэн 2006 онд байгуулагдсан ба энэ нь сургалт, судалгааны ажлыг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд жил тутам 10 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг төвийн санхүүжилтээр хийж байдаг. Барилгын физик, барилгын дулаан хамгаалалт, эрчим хүчний аудит, халаалт агаар сэлгэлт, кондиционерийн системийн хэвийн ажиллагааг үнэлэх, хэмжилт туршилтын ажлыг голчлон гүйцэтгэдэг. Барилгын дулааны физик, халаалт, агаар сэлгэлт, кондицонер, барилгын эрчим хүчний аудит хичээлүүдийн лабораторийн ажлын хэсгүүдийг явуулдаг бөгөөд онолоор олж авсан мэдлэгийг бодит байдалд ойлгож авахад тус дөхөм болдог.

Хийж болох туршилт, шинжилгээ:

  • Материалын дулаан дамжуулалтын хэмжилт, туршилт
  • Хашлага бүтээцийн дулааны эсэргүүцлийн туршилт
  • Халаалтын системийн эх үүсвэрийн үр ашгийн судалгаа
  • Барилгын эрчим хүчний хэрэглээний аудит
  • Дотор агаарын чанарын үнэлгээ

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн V байр 131 тоот И-мэйл хаяг: munkhbayar@must.edu.mn

Ногоон-энерги ба нөөцийн дахин боловсруулалтын лаборатори

1. Ерөнхий танилцуулга

“Ногоон энерги ба нөөцийн дахин боловсруулалтын лаборатори” нь хүрээлэн буй орчныг хамгаалах, нөөцийг үр ашигтай ашиглах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд буцаах зорилготой судалгааны орчин юм. Лаборатори нь хог хаягдлыг эрчим хүч, материал, түүхий эд болгон хувиргах инновацийн технологи, ногоон энергийн эх үүсвэр хөгжүүлэх, нөөцийн сэргээн ашиглалт болон цэвэр үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа, сургалт, туршилт явуулдаг.

2. Зорилго

Лаборатори нь хүрээлэн буй орчны инженерчлэл, ногоон технологийн чиглэлээр суралцагчдад судалгаа хийх, туршилт явуулах, инноваци боловсруулах практик орчинг бүрдүүлдэг. Үйлдвэрлэл, орон нутгийн хаягдлын менежмент, нөөцийн дахин ашиглалтад шинжлэх ухааны шийдэл санал болгох зорилготой.

  • Нөөц ба хог хаягдлыг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах технологийг хөгжүүлэх
  • Хаягдлаас эрчим хүч, түүхий эд, ашигт бодис гарган авах "Waste-to-Resource" концепцийг нутагшуулах
  • Ногоон эрчим хүч, сэргээгдэх эх үүсвэрийг судалж, турших
  • Нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих

3. Судалгааны үндсэн чиглэлүүд

  • Хог хаягдлын дахин боловсруулалт ба нөөцийн сэргээн ашиглалт
    • Хаягдлын механик болон химийн дахин боловсруулалт судалгаа
    • Шингэн хаягдал, лаг, үнс зэрэг хоёрдогч түүхий эдийн дахин ашиглалтын судалгаа
    • Хог хаягдлын бүтцийн судалгаа
    • Органик хаягдлыг компостжуулалт, биохийн ялгарлын үнэлгээ, микробиологийн задралын судалгаа
    • Ландфиллаас ялгарах хүлэмжийн хийн ялгаралыг үнэлэх судалгаа
  • Waste-to-Energy технологи
    • Биоэнергийн эх үүсвэрийн үр ашиг ба эдийн засгийн үнэлгээ
    • Органик хаягдлаас био түлш, био тос, синтез хий гарган авах судалгаа

4. Лабораторийн үндсэн тоног төхөөрөмж

  • Биогазын туршилтын систем
  • Хог хаягдлын физик, химийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмж (чийг, үнслэг, найрлага, дулааны агууламж)
  • Спектрометр
  • Микробиологийн инкубатор, реактор
  • Хаягдал тос шатаах зуух
  • Хүлэмжийн хийг хэмжих зөөврийн багаж

5. Хаяг: ШУТИС-ийн хичээлийн 2 байр 103 тоот И-мэйл хаяг: Tergel@must.edu.mn 

Архитектурын физикийн лаборатори

2021 онд Архитектурын физикийн хичээлийн сургалт, туршилт явуулах зорилготой MJEED төслөөр авсан багаж хэрэгсэлтэйгээр байгуулагдсан. Энэхүү лаборатори нь архитектурын акустик, барилга доторх агаарын чанар, дулаан алдагдал, нарны ээвэрлэлт зэргийг туршиж, дүн шинжилгээ хийх сургалтын зориулалттай юм.

Гүйцэтгэж болох туршилт, шинжилгээ: Архитектурын физикийн туршилт шинжилгээний ажилд дараах туршилтууд болон судалгааг гүйцэтгэж болно.  Үүнд:

  • Өрөөний  акустикийн судалгаа
  • Барилга доторх агаарын чанарын судалгаа
  • Барилгын дулаан алдагдлын хэмжилт, туршилт
  • Барилгын нарны ээвэрлэлтийн (инсоляци) судалгаа

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн 8-р байр 503 тоот

Газар хөдлөлт, инженерчлэлийн судалгааны лаборатори

Тус лаборатори нь 2016 онд Монгол, Япон улсуудын хамтарсан MJEED төсөл, мөн олон улсын хамтын ажиллагааны JAICA байгууллагын дэмжлэгээр байгуулагдсан. Манай лаборатори нь анх Улаанбаатар хотын барилга байгууламжуудад жижиг газар хөдлөлтүүдүүдээс үүдэлтэй чичирхийлэл хэрхэн нөлөөлж байгааг судлах, мөн өндөр барилгууд болон зарим нэг онцгой барилга байгууламжуудад газар хөдлөлтөөс үүдэлтэй чичирхийлэлийн долгионы бичлэгийг хийх байнгын төхөөрөмж байрлуулах, чичирхийлэлийн нөлөөлөлийн үнэлгээ өгөх, улмаар бичил газар хөдлөлтийн долгионы бичлэгүүдийн өгөгдлийн бааз байгуулах зорилготойгоор байгуулагдсан.

Манай лаборатори нь АНУ, Япон, БНХАУ -ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдөөр тоноглогдсон. Одоогийн байдлаар тус лабораторид ийм, ийм зориулалттай тоног төхөөрөмжүүд байгаа талаар бичих....

лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулсан ингэж, ингэж сайжруулсан г.м. цааш бичих...

БАС-ийн Барилгын инженерийн салбарын “Газар хөдлөлт, инженерчлэлийн лаборатори” нь  2024.06.24-ны өдөр MJEED төслийн хүрээнд Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг бүртгэх станцуудын сүлжээний хяналт, туршилт хийх лабораторийн нээлтийг хийсэн. Шаардлагатай бол цааш нь дэлгэрүүлж бичих.....

Тус лаборатори нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажилд ахисан түвшиний оюутнуудад судалгааны ажлын арга барил эзэмшүүлэх, туршилтын үр дүнг  боловсруулах, дүгнэлт хийх, хамтарсан судалгаа хийх ззэрэг асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байна.

Газар хөдлөлт, инженерчлэлийн судалгааны лаборатори дараах туршилт, судалгааны ажлуудыг хийж байна:

  • Шинээр баригдаж байгаа барилгуудын хүрээлэн байгаа орчны барилгажилтын урьдчилсан дүгнэлт
  • Шинээр баригдах болон хуучин барилга байгууламжууд, онцгой болон өндөр барилгын хүрээлэн байгаа орчны хөрсний хагарал, чичирхийлэл тэсвэрлэлтийн шинж чанарын судалгаа, туршилт, дүгнэлт
  • Барилга байгууламжийн бүтээцлэлд байх чичирхийлэлийг бууруулах арга хэмжээг боловсруулах ба чичирхийлэлийн түвшинг хэмжих 
  • Барилга байгууламжийн чичирхийлэл тэсвэрлэлтийн судалгаа
  • Газар хөдлөлтийн чичирхийлэл хэмжих, урьдчилан танадах тоног төхөөрөмжийг угсрах, засварлах

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн 8 –р байр, 5 давхарт 504 тоот.

Холбоо барих: email: Ulambayar_kh@must.edu.mn

Гидравлик, усны барилга байгууламжийн лаборатори

Тус лаборатори нь 1966 оноос эхлэн их сургуулийн багш нарын өөрсдийн хийсэн туршилтын төхөөрөмжтэйгээр сургалтын үйл ажиллагаанд ашиглагдаж эхэлсэн бөгөөд 1972 онд ЮНЕСКО-ийн тусламжаар хэрэгжсэн МОН-1 төслийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн сургалт, судалгааны лаборатори болон өргөжсөн. Тус лаборатори нь 2012 онд Недерландын Вант улсын тусламжаар хэрэгжсэн Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийн бэхжүүлэх нь төслийн хүрээнд болон 2013 онд Монгол улсад усны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд тухайн үеийн нэрээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тусламж, усны зөвлөх үйлчилгээний зарим компаниуд, тухайлбал Престиж инженеринг компаниудын хандиваар орчин үеийн туршилтын төхөөрөмжүүдээр өргөжин тэлсэн. Мөн 2021-2024 онд хэрэгжсэн Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй Graduates for Climate Change Adapted Water Management төслийн хүрээнд хээрийн судалгааны тоног төхөөрөмжүүдтэй болж хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэх боломжой болсон. Цаашид гидравлик, усны барилга байгууламжийн сургалт, судалгааны лабораторийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хотын усны тогтвортой системийг бий болгох, усан орчны экосистемийг сэргээх, ногоон усны барилга байгууламжийн сургалт, судалгааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. Тус лабораторийг түшиглэн ШУТИС-ийн БАС-д Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төв үйл ажиллагаагаа явуулдаг.

Хийж болох туршилт, шинжилгээ: Гидравлик, усны барилга байгууламжийн лабораторид хий ба шингэний механик, инженерийн гидравлик, гидравликийн машины чиглэлийн сургалтын туршилтуудыг гүйцэтгэж болохоос гадна дараах судалгаа туршилтын ажлыг хийж гүйцэтгэдэг.  Үүнд:

  • Усны барилга байгууламжийн физик туршилт
  • Задгай голдирлын гидравликийн туршилтууд
  • Гадаргын усны чанарын үзүүлэлтүүдийн судалгаа
  • Гол, нуурын гидрометрийн судалгаа
  • Гол, нуурын батиметрийн судалгаа
  • Үржил шимт хөрсний ус-физикийн үзүүлэлтүүд тодорхойлох шинжилгээ
  • Урсгал хэмжилтийн туршилт, баталгаажуулалт
  • Гидрологийн загварчлал, туршилт
  • Гидравликийн загварчлал, туршилт

Хаяг: ШУТИС-ийн Төв номын сан, Е-11 тоот

И-мэйл хаяг: ayur@must.edu.mn

Хүрээлэн буй орчин усны судалгааны лаборатори

Тус лаборатори  нь хими болон микробиологийн хоёр лабораториос бүрдэнэ.

Химийн лаборатори нь БИФ-ийн Гидравлик, ус хангамж, усжуулалтын тэнхимийн харъяанд 1970 онд ЮНЕСКО болон Барилга, усны аж ахуйн яамны  хөрөнгө оруулалтаар анх байгуулагдсан ба өнөөдөр Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн тэнхимд харъяалагдан шинжилгээ, судалгааны болон сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Дараах чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээний ажлуудыг хийдэг. Үүнд: 

  • Ундны усны  химийн шинжилгээ
  • Байгалийн  ус цэвэрлэгээ, туршилт, судалгаа
  • Бохир усны химийн шинжилгээ
  • Идэвхит лагийн гидробиологийн шинжилгээ
  • Бохир ус цэвэрлэгээ, туршилт, судалгаа
  • Лаг боловсруулах туршилт, судалгаа

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн II байр 101 тоот И-мэйл хаяг: lkhagvadulam@must.edu.mn, tegii.0101@gmail.com zul.a@must.edu.mn, dariimaa.must@gmail.com Утас: 99236512, 88504567, 94940718, 95707600

Микробиологийн лаборатори нь Барилга Архитектурын сургууль, БСШУЯамны “Инженер технологийн дээд боловсрол” хамтын төслийн хүрээнд 2019онд байгуулагдсан.

Дараах чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээний ажлуудыг хийдэг. Үүнд: 

  • Ундны усны  микробиологийн шинжилгээ
  • Бохир усны микробиологийн шинжилгээ
  • Идэвхит лагийн гидробиологийн шинжилгээ
  • Агаар, хөрс, гадаргуугын арчдасны шинжилгээ

БАС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн тэнхимд харъяалагдах Усан хангамж, аритгах татуурга, Хаягдал боловсруулах технологи, Халаалт агаар сэлгэлт кондиционер, Сантехникийн инженерчлэл мэргэжлийн бакалаврын болон ахисан түвшиний магистр, докторын сургалт, судалгаа шинжилгээ, болон  төсөл судалгааны үйл ажиллагаа явуулдаг.

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн VIII байр 507 тоот И-мэйл хаяг:  lkhagvadulam@must.edu.mn, tegii.0101@gmail.com zul.a@must.edu.mn, dariimaa.must@gmail.com