Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал

БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛЫН УДИРДАМЖ 

Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний (ЭШ) хурал 2026 оны 02-р сарын 02 өдрөөс 03-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль-Эрдэм шинжилгээний алба 

Зорилго: Оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх замаар бүтээгч инженер, мэргэжилтнийг бэлтгэхэд ЭШ-ний хурлын зорилго оршино. 

Илтгэл, өгүүлэлд тавигдах шаардлага: 

  1. Шинэ санаа, шинэлэг шийдэл 

  1. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол 

  1. Судалгаа, туршилтад суурилсан үр дүн 

  1. Эдийн засгийн үр ашиг 

  1. Багийн хамтын ажиллагаа 

  1. Илтгэх ур чадвар 

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичигдсэн байх   ( https://research.must.edu.mn/page/104 ) 

Хугацаа, шалгаруулалт: 

Бүртгэл: 2026 оны 02-р сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг дуустал цахимаар бүртгүүлнэ. 2026 оны 02-р сарын 09-ний өдөр 16:30 цагаас 2-202 тоот ангид чиглүүлэх уулзалтыг зохион байгуулна. 

Илтгэл хэлэлцүүлэх: Бүртгүүлсэн багууд 03-р сарын 04-ны дотор obatmunkh@must.edu.mn  хаягаар өгүүлэл болон PPT ирүүлнэ. 03-р сарын 10-ны өдөр илтгэл хэлэлцүүлж шалгаруулна. 

Шагнал: ЭШ-ний шилдэг илтгэлийг дараах байдлаар шагнаж урамшуулна.  

                  I байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал 

                  II байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал 

                  III байр Өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгчийн шагнал 

 

 

 

ШУТИС. Барилга Архитектурын Сургууль 

Эрдэм шинжилгээний алба