Архитектурын салбар

Архитектурын салбар нь Архитектур мэргэжлээр боловсролын мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр Бакалавр, Магистр, Докторын сургалтын үйл ажиллагааг явуулдаг ба мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Тус салбарт нийт 15 профессор багш нар, 1000 гаруй бакалаврын зэргээр, 45 магистр, докторт 15 оюутан суралцаж байна. Багш нарын бүрэлдэхүүн зөвлөх профессор-1, профессор-1, ахлах багш-4, багш-6, дадлагажигч багш-2  үндсэн бүрэлдэхүүнтэй, салбарын эрхлэгчээр (Ph.D) Г.Цовоодаваа ажиллаж байна. Мөн туршлагатай архитекторуудыг гэрээт багшаар ажиллуулж мэдлэг туршлагаас нь оюутнууддаа түгээн ажиллаж байна.

Архитектурын салбарын багш нар 2024 он

ТИС-ийг хөгжүүлэх анхны мастер төлөвлөгөөний үе буюу 1990-2000 онд Архитектор мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг кредит системд шилжүүлж 4.5 жилээр сургаж төгсгөдөг болсон. Архитектурын мэргэжлийн онцлог, гадаад улс орнуудад Архитектор мэргэжилтэн бэлтгэдэг жишгээр 5 жилийн сургалтын төлөвлөгөөг 2012 онд байгуулсан. Одоо бакалаврын сургалтанд нийт 130 кредит, магистрийн сургалтанд 30 кредит, докторын шатанд 60 кредитийн хичээлийг лекц, семинар, практик, бие даасан хэлбэрээр заан явуулж байна. Үүнээс дээд боловсролын суурь ухааны хичээл 43 кредит, мэргэжлийн суурь 51 кредит, мэргэшүүлэх хичээл 27 кредитийг тус тус эзэлж байна. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг судалж дуусгасанаар дипломын төсөл гүйцэтгэнэ. Магистрийн сургалтанд хамрагдаж буй оюутнууд суурь ухааны хичээл 9 кредит, сонгон суралцах хичээл 6 кредит, эрдэм шинжилгээний хичээл 3 кредит, судалгааны ажил 6 кредит, суралцаж удирдагч багшаас  өгсөн арга зүй, даалгавар зөвлөмжийн дагуу бие дааж судалгааны ажил гүйцэтгэж мэдлэг чадварыг эзэмшиж дипломын төсөл бичиж хамгаална. Докторант оюутан суурь ухааны хичээл 9 кредит, заавал суралцах хичээл 6 кредит, сонгон суралцах хичээл 9 кредит, эрдэм шинжилгээний туршилт, судалгаа 22 кредит, мэргэжлийн нэгдсэн сургалт 2 кредит тус тус үзэж, хичээл, туршилт, судалгааны ажил дуусгасны дараа диссертацийн ажил бичиж хамгаална.

>> ТҮҮХЭН ЗАМНАЛ

>> БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

>> СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

>> ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

>> ХАМТЫН АЖИЛЛАГАА 

>> ОЮУТНЫ ХҮМҮҮЖИЛ, СУРГУУЛЬ, ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

>>  ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ

>>  ХОЛБОО БАРИХ