ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.

     ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш Энхбаатарын Болорцэцэг 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль (СҮИС)-д инженерчлэлийн ухааны докторын зэргээ амжилттай хамгаалж дипломоо гардан авлаа.

    Багш Э.Болорцэцэг нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Монгол дахь хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх S-QUAD төсөл"-ийн хүрээнд докторын зэрэг хамгаалж буй анхны багш болов. Энэ нь хувь хүний эрдэм шинжилгээний ололт төдийгүй Монгол, Солонгос хоёр улсын хот төлөвлөлтийн боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрснийг харуулав.

     Тэрээр 2023 оны намрын улиралд СҮИС-ийн Инженерийн сургуулийн Барилга, Хот Хүрээлэн буй Орчны Инженерчлэлийн салбарын докторын хөтөлбөрт элсэн орж профессор Квон Ён Сан-ий удирдлага дор “Улаанбаатар хотын социлизмын дараах орон сууцны хөгжлийн төрлүүд дэхь орон зайн өөрчлөлт ба оршин суугчдын сэтгэл ханамжийн судалгаа”  сэдвээр докторын судалгааны ажлаа гүйцэтгэсэн бөгөөд суралцах хугацаандаа СҮИС-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагджээ.