“УЛААНБААТАР УС – ТЕХНОЛОГИ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ
Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Монголын Усны Түншлэл” ТББ болон ШУТИС–ийн Барилга Архитектурын Сургууль хамтран “Улаанбаатар ус – технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2017 оны 05 сарын 02–ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж БАС-ийн Захирал доктор профессор Э. Нинжгарав, Нийслэлийн Засаг Даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж. Батбаясгалан нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хуралд төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл нийт 70 гаруй төлөөлөгчид оролцож судалгаа шинжилгээ, онол практикийн 20 гаруй аман болон постор илтгэл тавьж, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгууд, зарим нэг үйлдвэрийн газруудын бохир ус зайлуулах системийн өнөөгийн байдал ирээдүйн төлөвлөлт , бохир ус цэвэрлэх дэвшилтэд техник технологийн судалгаа суурилуулалт, цэвэршүүлсэн усыг эргүүлэн, давтан ашиглах боломжууд, гадаргын ус хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
Хурлын төгсгөлд тавьж хэлэлцүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн хэвлүүлж эмхэтгэл гарган, цаашид энэхүү хурлыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж НЗДТГ болон ШУТИС-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.
“Улаанбаатар ус – технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж идэвхтэй оролцсон нийт төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажилтан албан хаагчид, судлаачид, эрдэмтэн багш нар болон оюутнуудад гүн талархал илэрхийлье.
Хурал зохион байгуулах комисс
Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК хамтран “ WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд 2026.01.16-д зохион байгууллаа.
БАС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Д.БАТТОГТОХ БАГШИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ШУТИС-ИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал