“УЛААНБААТАР УС – ТЕХНОЛОГИ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ
Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Монголын Усны Түншлэл” ТББ болон ШУТИС–ийн Барилга Архитектурын Сургууль хамтран “Улаанбаатар ус – технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2017 оны 05 сарын 02–ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж БАС-ийн Захирал доктор профессор Э. Нинжгарав, Нийслэлийн Засаг Даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж. Батбаясгалан нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хуралд төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл нийт 70 гаруй төлөөлөгчид оролцож судалгаа шинжилгээ, онол практикийн 20 гаруй аман болон постор илтгэл тавьж, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгууд, зарим нэг үйлдвэрийн газруудын бохир ус зайлуулах системийн өнөөгийн байдал ирээдүйн төлөвлөлт , бохир ус цэвэрлэх дэвшилтэд техник технологийн судалгаа суурилуулалт, цэвэршүүлсэн усыг эргүүлэн, давтан ашиглах боломжууд, гадаргын ус хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
Хурлын төгсгөлд тавьж хэлэлцүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн хэвлүүлж эмхэтгэл гарган, цаашид энэхүү хурлыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж НЗДТГ болон ШУТИС-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.
“Улаанбаатар ус – технологи” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж идэвхтэй оролцсон нийт төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажилтан албан хаагчид, судлаачид, эрдэмтэн багш нар болон оюутнуудад гүн талархал илэрхийлье.
Хурал зохион байгуулах комисс
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.