Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр боллоо. Манай сургуулиас дараах багш, ажилтнууд шагнагдлаа. Үүнд:

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Очирдоржийн Алтанзагас БИТ-ийн эрхлэгч

ШУТИС-ийн хүндэт өргөмжлөлөөр:

Ягаанбуянтын Дүйнхэржав БИТ-ийн зөвлөх профессор

Эрдмийн зөвлөлийн шагналаар:

Мижирийн Сугар БИТ-ийн ахмад багш

Ректорын нэрэмжит шагналаар:

Бямбажавын Лхагвадулам ХБОИТ-ийн дэд профессор

“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

Сосорбурамын Пүрэвдорж БИТ-ийн ахлах багш

Баасанжаргалын Батсүрэн ИЗЗТ-ийн ахлах багш

“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

Дэнзэнгийн Гантөмөр 5-р байрны сантехникийн слесарь

Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр:

Батбаярын Бүжинханд БИТ-ийн сургалтын мастер

Шагнал авсан багш, ажилтууддаа баярын мэнд хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


БАС.ЗАХИРГАА

May be an image of dais and text

May be an image of one or more people, dais and text

May be an image of text

May be an image of one or more people and text

May be an image of dais and text

May be an image of one or more people and text