Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал (улаан) морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 4-ний цагаагчин туулай өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.
Уг арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Т.Намнан, хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу болон бусад албаны хүмүүс, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Барилга, архитектурын сургуулийн хамт олны төлөөлөл оролцлоо.
Шав тавих ёслолыг төгөлдөршүүлж нэр бүхий 7 төлөөлөгчид гарын үсэг зурж дурсгалын бичиг үйлдэв. Энэхүү дурсгалын бичигт ШУТИС-ийг төлөөлж ректор Т.Намнан, БАС-ийг төлөөлж захирал Б.Нарантуяа, ахмад багш, ажилтнуудыг төлөөлж МУ-ын Гавьяат багш Ц.Дашдорж, Зураг төслийн гүйцэтгэгч компаниудыг төлөөлж “Хюман опен вайз” ХХК-ий захирал Д.Өрнөх, Гүйцэтгэгч байгууллагуудыг төлөөлж “Монголын барилгын гүйцэтгэгчдийн холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Бат-Амгалан, ШУТИС.БАС-ийн дадлага, лабораторийн барилгын хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Премиум Бьюлдинг Материалс”ХХК-ий захирал П.Мөнхнасан, төгсөгч, суралцагч оюутны төлөөлж БАС-ийн оюутны зөвлөлийн дарга М.Адъяахүү нар байв.
Энэхүү бүтээн байгуулалт нь эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох, хүн байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацыг бүтээх авьяас чадвартай инженер, архитекторуудын суралцах эрдмийн их өргөө болж сүндэрлэх болно.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.