Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинарт урьж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан семинар 2017 оны 5-р сарын 11-12-ны өдрүүдэд ШУТИС-ийн ШУТ номын сангийн 405 тоот танхимд болно. Хуралд барилга байгууламж, хүрээлэн буй орчны инженер, архитектурын салбарын эрдэмтэн судлаачид, инженерүүд, багш нар, докторант, магистрант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Семинарт Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн профессор, багш нар лекц уншиж, судлаачид илтгэл тавина.
Оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9STnXtVUvpOQ3F_PzBivu2okNdVcHBtJUeJOYbaCdLLehJw/viewform
Зохион байгуулах комисс
Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” эрдэм шинжилгээний XVIII бага хурал нь 2026 оны 06-р сарын 08-ны өдөр 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байрны 12 давхарт олон улсын эрдэм шинжилгээний танхимд болно.
АЖИЛ ОЛГОГЧ - ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ
Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Хар зургийн ур чадварын сургалтанд урьж байна.
Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны инженерчлэл-2026 эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд та бүхнийг судалгаа, эрдэм шинжилгээ, инженерийн бүтээлээ ирүүлэхийг урьж байна.