IABMAS 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Орландо хотод зохиогдлоо. Хурлын үйл ажиллагаа 7 сарын 6-нд бүртгэл, 7 сарын 7-9 өдрүүдэд хурлын үндсэн үйл ажиллагаа явагдав.
Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл “Ухаалаг, тэсвэртэй, тогтвортой гүүрийн хөгжил рүү (Moving Toward Smart, Resilient and Sustainable Bridges)” нэртэйгээр дэлхийд тэргүүлэх судлаачдын 7 лекцийн материал, нийт 42 улсын 418 судлаачид, оролцогчдын 409 судалгааны өгүүлэл хэвлэгдсэн.

Эрдэм шинжилгээний хурал нь гүүрийн инженерчлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшлийг нэгтгэн, эрдэм шинжилгээний судалгаа болон инженерийн практикийг "Ухаалаг, тэсвэртэй, тогтвортой гүүрийн хөгжил рүү" гэсэн үндсэн сэдвийн хүрээнд холбон, хуучин болон шинээр тулгарч буй асуудлыг шинэлэг шийдлээр шийдвэрлэхэд чиглэгдсэн гүүртэй холбоотой өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан. Үүнд:
Энэхүү хуралд ШУТИС, БАС-ийн Барилгын Инженерчлэлийн тэнхимийн зөвлөх профессор Я.Дүйнхэржав, Инженерийн байгууламжийн тэнхимийн дэд профессор М.Цас-Оргилмаа, “MIL” ХХК-ийн гүүрийн инженер, БАС-ийн инженерийн байгууламжийн тэнхимийн магистрант Б.Ардах, БНХАУ-ын Харбины Технологийн их сургуулийн оюутан Г.Зундуй нар оролцлоо.
Тус хуралд ШУТИС, БАС-ийн Барилгын Инженерчлэлийн тэнхимийн зөвлөх профессор Я.Дүйнхэржав ORCID-0009-0005-9822-3433 “Reduction in Bridge Dynamic Characteristics with Service Life” сэдвээр MS07 хэсэгт, ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхимийн дэд профессор М.Цас-Оргилмаа ORCID-0000-0003-1705-311X “Soundness Assessment of the Lun Bridge Over the Tuul River, Mongolia” сэдвээр MS01 хэсэгт, “Experimental Study of 50 m Span UHPC Composite Box Girder” сэдвээр MS15 хэсэгт, ЗТЯ-ны шинжээч, БАС-ийн докторант Ш.Гэрэлт-Од “A Study of the Effects of Freezing-Thawing and Carbonization of Concrete” сэдвээр MS12 хэсэгт тус тус илтгэл хэлэлцүүлэв.
IABMAS 2026 олон улсын эрдэм шинжилгээний хуралд эх орноо төлөөлөн оролцсон судлаачид, инженерүүд, оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
Америкийн нэгдсэн улс, Орландо хот 2026 оны 7 дугаар сарын 10
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!