ШУТИС, БАС, Архитектурын тэнхимд архитектур мэргэжлээр элсэн суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан "АРХИТЕКТУР МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХ НЬ" өдөрлөг 2026.04.11-ний 13:00 цагт зохион байгуулагдах гэж байна.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирснээр ур чадварын шалгалтын өөрчлөлт, элсэлтийн явц, архитектур мэргэжлийн онцлог, Архитектурын тэнхимийн албан ёсны ур чадварын шалгалтанд зориулсан сургалт зэрэг мэдээллийг тэнхимийн багш болон оюутнуудаас авах боломжтой. Мөн энэ үеэр оюутнуудын курсын төслийн үзэсгэлэн болох болно. Үйл ажиллагаа нь сурагчид болон эцэг эхчүүдэд нээлттэй бөгөөд, тэнхимийн багш нар болон оюутнууд мэдээлэл өгөх болно.
Хаана: ШУТИС-ийн, 2-р байр, ТВ танхим
Хэзээ: 2026.04.11-ний өдрийн 13:00
Холбоо барих: 99094264, 95334114
Цахим шуудан: architecture@must.edu.mn

2026-2027 оны Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
ЁС ЗҮЙН ДОЛОО ХОНОГ ЭХЛЭЖ БАЙНА.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ - ХАРИЛЦАА, ХАНДЛАГА
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХОТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ 2026
Ногоон барилгын төлөвлөлт хичээлийг 2025-2026 оны хичээлийн жилд сонгон судалсан оюутнууд дунд Ногоон орон сууцны үнэлгээний системийн шалгууруудын постер танилцуулгын шагналт уралдаан зарлаж байна.