“ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ” СЕМИНАР
Unurjargal

“ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ТЕХНИК,

ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ” СЕМИНАР

  • ЗОРИЛГО

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд БНСУ-ын мэргэжилтнүүд УБ хотын хүнсний үйлдвэрүүдэд техникийн оношилгоо хийх, бохир ус цэвэршүүлэх техник, технологийн шийдлийг танилцуулах, цаашид зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. 

  • Хугацаа: 2025 оны 4-р сарын 29-ний өдөр, Мягмар гараг. 13:00 ~ 17:00 цаг

Байршил: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн 2-202 тоот танхим /ШУТИС-ийн 2 байрны 2 давхарт 202 тоот өрөө/

  • Зохион байгуулагчид:
    Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ
    Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (MUST), Барилга Архитектурын Сургууль, Хүрээлэн буй орчны инженерийн салбар
    Солонгосын үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженерийн компаниуд
     
  • Оролцогчид:
    Ким Санг Бэ, Дэд Ерөнхийлөгч, Dongbu Engineering Co., Ltd
    Им Жэ Хонг, Дэд Ерөнхийлөгч, Royal Precision Co., Ltd
    Хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл

Орчуулга: Солонгос–Монгол хэл дээр орчуулга хийгдэнэ.

Цаг

Хөтөлбөр

Илтгэгч / Байгууллага

13:00~13:10

Нээлтийн үг

М.Нармандах, Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал

13:10~13:20

Мэндчилгээ

Ж.Даваацэрэн /Ph.D/, ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч

13:20~14:00

Үйлдвэрийн бохир ус, цэвэрлэх байгууламжийн сонголт, ашиглалтад тавигдах шаардлага

Ж.Даваацэрэн /Ph.D/, ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч

14:00~14:40

Солонгосын бохир усны технологийн танилцуулга

Ким Санг Бэ, Дэд Ерөнхийлөгч, Dongbu Engineering Co., Ltd

14:40~15:00

Кофе завсарлага

15:00~17:00

Хүнсний үйлдвэрийн төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг-чөлөөт ярилцлага

Бохир усны мэргэжилтэн (Ким Санг Бэ, Дэд Ерөнхийлөгч, Dongbu Engineering Co., Ltd,

Им Жэ Хонг, Дэд Ерөнхийлөгч, Royal Precision Co., Ltd)

Холбоо барих: Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны Ажлын алба, утас 70160086, 88092309