ШУТИС, Барилга Архитектурын Сургууль нь Аз Эко ХХК -тай хамтран ажиллах Санамж бичгийг 2026.03.30-д хийлээ. Аз Эко ХХК нь Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээ, Химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ, Байгаль орчны нөхөн сэргээлт, Газрын хянан баталгаа, зөвлөх үйлчилгээ явуулдаг туршлагатай компани юм .
Энэхүү санамж бичгийн хүрээнд Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлийн болон Байгаль орчны үнэлгээний богино хугацааны чадавхжуулах сургалт, оюутны дадлага, цалинтай оюутан, олимпиад, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах, мэргэжлийн судалгаа, байгаль орчны лабораторын шинжилгээ, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах болно.


Мэдээ бэлтгэсэн. Хүрээлэн буй орчны инженерийн тэнхим
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!