2025.10.07-ны 18 цагт 2-202 тоотод БАС-ийн оюутны зөвлөл, ангийн дарга нартай уулзалт хийлээ. Энэ уулзалтад БАС-ийн Захирал Б.Нарантуяа, Сургалт чанарын албаны дарга Ж.Амарбаяр, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адъяажав, Чанарын менежер Э.Оюунзаяа болон нийт оюутны төлөөлөл болох 20 гаруй оюутан оролцлоо.
Оюутнуудад өнгөрсөн хичээлийн жилийн сургуулийн статистик мэдээлэл болон хичээлийн 5-р байр руу нүүсэн тухай, хичээлийн байрны дахин төлөвлөлт, нэгдсэн лабораторийн тухай товч мэдээлэл, танилцуулга хийсэн.
Оюутнуудын зүгээс энэ шийдвэрийг дэмжиж зорилго нэгтэй байгаагаа илэрхийлэв. Оюутны зөвлөлийн зүгээс оюутнуудын дунд хичээлийн 5-р байрны сургалтын орчин, тохижилтын талаар явуулсан судалгаагаа танилцуулсан бөгөөд хийгдсэн засварын ажил, мөн тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа солилцлоо.



БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!