Барилгын механикийн улсын уламжлалт олимпиад болж өндөрлөлөө
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон “Баяр багш” сангаас хамтран “Барилгын механик”-ийн улсын уламжлалт олимпиадыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

1-р шатны шалгаруулалтыг барилгын инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй Монгол улсын их, дээд сургуулиуд сургууль тус бүр дээрээ зохион байгуулж дараагийн шатанд оролцох оюутнуудаа шалгаруулав.
Тус олимпиадын 2-р шатны шалгаруулалт 2019-05-11-нд ШУТИС-ийн БАС дээр зохион байгуулагдаж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Үндэсний Техникийн Их Сургуулийн 35-н оюутан мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.
“Баяр багш” сан, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо энэхүү олимпиадыг ивээн тэтгэж, зохион байгуулах комисст ШУТИС, БАС-ийн Барилгын Инженерийн Салбарын багш нар ажиллав.
Ийнхүү “Статик тодорхой систем” сэдвийн хүрээнд зохион байгуулсан олимпиадад шагналт байр эзэлсэн оюутнуудын шагналыг БАС-ийн захирлын зөвлөлийн хурал дээр гардуулж баяр хүргэлээ.
.jpg)
1-р байр B171350727 М.Мөнхтүшиг ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн IIкурс
2-р байр B171350720 Б.Алзахгүй ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн IIкурс
3-р байр B171350724 Г.Одбаяр ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн II курс
Тусгай байр B171350230 М.Амаржаргал ШУТИС, БАС, ИБҮБИ-II курс
Энэхүү олимпиадад оролцсон их, дээд сургуулиуд, нийт багш нар, МБИХолбоо болон “Баяр багш” сангийн хамт олонд ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.