“Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо
2019 оны 4 сарын 11-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуульд Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтэнд ШУТИС- ийн удирдлагууд, Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Индорсофт программын албан ёсны диллер TIB компани болон Авто замчин залуучуудын холбооны төлөөлөл оролцлоо.
Энэхүү лаборатори нь 21 компьютер 30 оюутны багтаамжтай бөгөөд Барилга, Архитектурын Сургуулийн 60 жил, Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсний 90 жилийн ойг угтан хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм. Одоогоор лаборатори нь Авто зам, Гүүрийн тооцоо, загварчлал, симуляцийн Autodesk болон Indorsoft - н программын албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Цаашид геотехник хөрсний тооцоо, загварчлалын Plaxis, Geostudio, замын хөдөлгөөн зохион байгуулалтын загварчлал, симуляцийн Vissim, Strada, Гүүрийн тооцоо, загварчлалын Midas Civil, ANSYS FEM, SofisTik зэрэг программуудыг албан ёсны эрхтэйгээр сургалтанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Сургалтын чанар ба материаллаг орчныг сайжруулах, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн практик мэдлэгийг оюутнуудад олгох, судлаач оюутны судалгаа шинжилгээнд загварчлал симуляцийг хэрэглэх боломжийг хүрэлцээтэй болгох зорилгоор энэхүү лабораторийг шинээр байгуулж байгаа ажээ. Үүнээс гадна Автозам, гүүрийн салбарын инженер техникийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх давтан сургалтыг уг лабораторийг түшиглэн зохион байгуулах болно.

Тухайн лабораторийг сургалтанд ашиглахаас гадна авто замын төлөвлөлт, үйлдвэрлэл, ашиглалтын үзүүлэлтийг сайжруулах, зам тээвэртэй холбоотой байгаль орчин экологийн үзүүлэлт тогтоож үнэлгээ гаргах, зам тээврийн ослын мониторинг явуулж осол бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах мөн хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж түгжрэл бууруулах тэдгээртэй холбоотой судалгааны ажлыг гүйцэтгэх боломж нээгдэх юм.
Мэдээ бэлтгэсэн: Г.Очирдорж
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.