ШУТИС, БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" ОЛОН УЛСЫН XIII БАГА ХУРАЛ, "ГАЗАР ХӨДЛӨЛТ-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТ" СЭДЭВТ МОНГОЛ ЯПОНЫ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран “Газар хөдлөлийн инженерчлэл ба барилга байгууламжийн геотехникийн тулгамдсан асуудлууд” хэлэлцэх Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС дээр 2019 оны 3-р сарын 13-ны өдөр зохионбайгуулна. Уг эрдэм шинжилгээний хуралд Япон улсын Тохоку их сургууль, Хирошима их сжургуулийн эрдэмтэдээс гадна ОХУ-ын Санкт-Петербургийн барилга, архитектурын их сургуулийн эрдэмтэн судлаачид урилгаар оролцлоо.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлийн инженерчлэл , барилга байгууламжийн геотехникийн асуудалууд нь өнөөдрийн хувьд нэн тулгамдсан асуудал юм. Ийм учраас дээр дурьдсан асуудлуудаар ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид, ШУА-ийн одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн, онцгой байдлын ерөнхий газар болон барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчид ирж илтгэл тавилаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Тохоку их сургуулийн профессор М.Мотосака “Хот төлөвлөлт, барилга байгууламжийн газар хөдлөлтийн эсрэг сейсмик асуудлууд” сэдвээр, Хирошима их сургуулийн профессор М.Миюура “Хөндлөн долгионы хурдны загварт үндэслэн газар хөдлөлтийг тооцох арга” сэдвээр, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн геотехникийн технмийн эрхлэгч доктор, профессор Мангушев Р.А “Санкт-Петербургийн онцлог барилга байгууламжийн бүтээцийн онцлог” сэдвээр илтгэл тавив. Мөн хуралд ШУТИС-ийн профессор , академич Д.Дашжамц Улаанбаатар хотын үерийн аюулын эрсдэл ба барилга байгууламжийг үер ба хөрсний уснаас хамаагалах инженерийн зохистой шийдэллийн талаар, мөн судлаач Б.Насанбайр Улаанбаатар хотын ус хангамжийн нөөцийг сайжруулах, Одон орон геофизикийн хүрээлнэнгийн судлаачид “Улаанбаатар хот орчмын хөрсний хариу спектрийг үнэлэх арга” болон “Монгол орны сейсмотектоникийн зураг” гэсэн сэдвүүдээр илтгэл бэлдэн оролцов.
Энэхүү чухал чухал асуудлуудыг хөндсөн эрдэм шинжилгээний хурарлд нийт 20 гаруй илтгэл хэлэлцүүлж 40 гаруй барилгын зураг төсөл, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.