Архитектурын мэргэжлээр, анхны төгсөгчдийн 40 жилийн ойд зориулсан дурсамж уулзалт- онол практикийн хурал болов
ШУТИС Архитектурын салбар, Монголын архитекторуудын холбоотой хамтран 2018 оны 11 сарын 21-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын өрөөнд ШУТИС-ийн Архитектурын салбарын анхны төгсөгчдийн уулзалт, бага хурлыг зохион байгууллаа.
Хурлыг нээж БАС-ийн захирал Э.Нинжгарав үг хэлэв. Хуралд анхны төгсөгч 13 архитектор , БАС-ийн захирлын зөвлөлийн гишүүд , профессор багш оюутнууд өргөнөөр оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Хурлын эхэнд анхны төгсөгчдөөс мэргэжлийн хичээл зааж байсан ахмад багш, эдүгээ 80 насыг зооглож буй МУ-ын гавьяат барилгачин ШУТИС-ийн хүндэт профессор Я.Шархүү доктор , Ч.Дагшигдорж нарт хүндэтгэл үзүүлэхийг зэрэгцээ нэрэмжит анхны цомоо Архитектурын 1-р курсийн оюутан Б.Мөнхжинд гардуулан өгч, сургууль салбар, Монголын архитекторуудын эвлэлд мэргэжлийн номын дээж гардуулав.
Анхны төгсөгчдийг хүндэтгэж сургууль, салбар дурсгалын зүйл гардуулсан бол МАЭ- н номын санг “Анхны төгсөгчдийн” нэрэмжит болгов.
Онол практикийн бага хуралд захирал Э.Нинжгарав, салбарын эрхлэгч И.Гончигбат багш, С.Амгалан , анхны төгсөгч Л.Бямбасүрэн , З.Оюунбилэг нар Монголын архитектурын боловсролын тогтолцоо, салбарын түүхэн хөгжил , орчин үеийн чиг хандлага, хот байгуулалтын бодлого, төлөвлөлт ба дурсгалт барилгын чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Энэхүү арга хэмжээ нь ШУТИС, БАС-ийн 60 жилийн ойг угтаж зохион байгуулснаараа онцлог, сургууль төгсөгчдийн эргэх холбоог бататгаж, оюутан залууст уламжлагдан зохион байгуулагдаж байх ач холбогдлоороо үр дүнтэй ажил боллоо.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.