Барилга Архитектурын Сургуулийн багш, ажилтан нар Өвөрмонголын Технологийн Их Сургуультай танилцаж, туршлага солилцоод ирлээ.
БАС-ийн профессор багш, ажилтан нар 2018 оны 05 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд Өвөр Монголын Технологийн Их сургууль болон Барилгын коллежид зочилж батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу амжилттай ажиллаад ирлээ. Энэ хугацаанд Технологийн Их сургууль болон Барилгын коллежийн мэргэжлийн багш нартай уулзалт ярилцлага хийж сургуулийн орчин, сургалтын лабораториудтай танилцахын зэрэгцээ Өвөр Монголын барилгын салбарын томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох Хөх хотын 70 жилийн ойд зориулан босгосон “Бүх ард түмний үндэстний соёл спортын цогцолбор”-той танилцлаа.
БАС-ийн баг нь Барилгын инженерийн салбарын дэд профессор С.Нямдорж (багийн ахлагч), Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Д.Эрдэнэцэцэг, ахлах багш Ц.Цацрал, ахлах багш Ж.Даваацэрэн, ахлах багш С.Хаснавч, багш С.Эрхэмбаяр, Архитектурын салбарын ахлах багш Ч.Оюунжаргал, багш ЭШИХА О.Мөнхчимэг, сургалтын албаны ажилтан Б.Бүжмаа нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байсан ба хөрсний механик, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ус цэвэрлэгээ, зам гүүр, инженерийн зураг зүйн мэргэжлийн багш нараас бүрдсэн болно.
Зураг 1. ӨМТИС-ийн гадаад харилцааны сургуулийн захирал, багш нарын хамт
Зураг 2. Барилгын сургуулийн захирал сургуулиа, багш, оюутны шидэг бүтээлийг танилцуулж байгаа нь.
Зураг 3. Замын болон УХУЦ-ний лаборатори. Цэвэрлэх байгууламжийн стенд дээр хотын бохир усыг хүлээн авах цэвэрлэх бүх туршилтуудыг хийх боломжтой.
Энэхүү туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх ажлын үр дүнд:
Бидний зочилсон Өвөр Монголын Технологийн Их сургууль, Барилгын технологийн коллеж нь дэлхийд болон БНХАУ-д чансаагаар төдийлөн өндөрт ордоггүй ч сургууль, сургалтын орчин манай сургуультай харьцуулахад харьцангуй сайн байлаа. Хичээл бүрд зориулагдсан лабораторитай, сургуулийн дотор засал энгийн боловч шаардлагатай өрөө тасалгаа, зай талбай хангалттай. Оюутны болон багш нарын шилдэг бүтээл, төслийг олны хүртээл болгож урамшуулах, багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж буй байдал, хичээл сургалтанд онолын тооцоог практик дадлагаар хэрхэн баяжуулж хичээлийг сонирхолтой, үр дүнтэй явуулж байгаа туршлагатай танилцсан нь бидний хувьд маш чухал ололт байлаа.
Мэргэжил мэдлэгээ дээшлүүлж, бусдаас суралцах боломж олгосон ШУТИС-ийн болон БАС-ийн захиргаа, хамт олондоо бидний зүгээс маш их баярласнаа илэрхийлье.
2025.05.08-ний өдөр ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн, уулзалт өдөрлөг"-ийн арга хэмжээ 11.00-16.00 цагийн хооронд амжилттай явагдаж дууслаа.
“ГАН ГҮҮР-2025” 6 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.
Korea Resource Circulation Industry Promotion Association (RIPA) Holds International Resource Circulation Cooperation Conference in Mongolia
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төвтэй хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
“ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ЛАНДФИЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, АШИГЛАЛТ, ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” Сурах бичиг хэвлэгдэн гарлаа.