АВТО ЗАМЫН САЛБАРЫН АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН УУЛЗАЛТ-III

Зам, тээврийн хөгжлийн төв, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Монголын авто замчин залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан авто замын салбарын "Ахмад, дунд, залуу үеийн уулзалт"-нд БАС-н АЗБИ мэргэжлийн багш нар, оюутнуудын хамт оролцлоо.

Энэ удаагийн уулзалтыг “Авто зам-Ажил-Амьдрал” сэдвээр зохион байгуулж хүндэт зочноор авто замын салбарт олон жил ажиллаж, төрийн түшээгээр улиран сонгогдож байсан МУ-ын гавъяат барилгачин, зөвлөх инженер, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд даргыг хүндэтгэн урьж түүний залуу нас, хобби, гэр бүл, авто замын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, ажлын амжилт, хэрэгжүүлсэн томоохон төсөл арга хэмжээ, зорилго зорилт болгон дэвшүүлж байсан санал санаачилга түүнийхээ хэрэгжилтийн талаар Авто салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатууд, үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд болон Их дээд сургуулиудын авто замын барилгын инженер мэргэжлээр суралцаж буй оюутан залуустай ярилцлаа.
Тус арга хэмжээг угтан Р.Буд даргын санаачилгаар Авто замын салбарын залуу инженер техникийн ажилтнууд болон авто замын инженер мэргэжлээр сурч байгаа их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан “Авто замын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд миний гүйцэтгэх үүрэг” болон “Миний сонгосон мэргэжил – миний ирээдүй” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Эссе бичлэгийн уралдааны шалгаруулалт:
“Авто замын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд миний гүйцэтгэх үүрэг” сэдэвт Эссе
I байр - Найдансүрэн овогтой Нямсүрэн - “Гео зураглал” ХХК-ийн дэд захирал, авто замын мэргэшсэн инженер
II байр - Төмөрбаатар овогтой Чинтуяа - ЗТХТ-ийн мэргэжилтэн, авто замын барилгын инженер

“Миний сонгосон мэргэжил – миний ирээдүй” Сэдэвт Эссе
I байр - Хатанбаатар овогтой Жавзандулам ШУТИС-ийн авто замын барилгын инженерийн 3-р курсын оюутан
II байр - Цэрэндондог овогтой Мөнхтулга МҮИС-ийн авто замын барилгын инженерийн 4-р курсын оюутан
II байр - Батчулуун овогтой Бат-оргил ТТДС-ийн авто замын барилгын инженерийн 4-р курсын оюутан
Тус арга хэмжээнд оюутан залуусаа уриалж, идэвхитэй оролцуулсан багш нарт батламж, дурсгалын зүйлс гардуулав.

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.