“Инженерийн зургийн автоматжуулалт” - VI олимпиад боллоо.
2018 оны 2-р сарын 24-нд БАС-ийн Архитектурын салбарын зурагзүйн багш нар, Оюутны зөвлөл хамтран “Инженерийн зургийн автоматжуулалт” - VI олимпиадыг SolidWorks, AutoCAD гэсэн төрлөөр зохион явууллаа. Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 30 орчим оюутан хамрагдаж амжилттай оролцлоо.
Энэ тэмцээнд:
1-р байр В141110021 Н.Бат-Эрдэнэ
2-р байр В16135033 Л.Билгүүн
3-р байр В150210014 Э.Анударь
Тусгай байр В151100040 Н.Цэдэн- Иш нар тус тус эзэллээ.
Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оюутнууд 2018 оны 3-р сарын 19-21-ны өдрүүдэд ОХУ-н Новосибирск хотод болох олон улсын олимпиадад оролцох юм.
Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн захиргаа, Оюутны зөвлөлд талархал илэрхийлж цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
2018.02.24
"Алтангадас одон"-гоор шагнагдсан багш нартаа баяр хүргэе
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.