Хичээлийн биет үзүүлэнгээр үзэсгэлэн гарлаа
2017.12.13 - 2017.12.15 өдрүүдэд “Халаалт агаар сэлгэлт, кондиционерийн системийн автомажуулалт” хичээлийн хүрээнд Халаалт, агаар сэлгэлт ангийн 4-р курсын оюутнуудын дунд мэргэжлийн онолын мэдлэгийг практик амьдралд ойртуулан системийн хийц эдлэлийг бие даан угсарч сургах зорилгоор биет үзүүлэн макет хийлгэж үзэсгэлэн зохион байгуулсан байна. Үзэсгэлэн гаргасан үеэр мэргэжлийн ангийн тайлбар хийж мэдлэгээ хуваалцаж бататган үр өгөөжтэй хүртээмжтэй ажил боллоо.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.