2017 ОНЫ ШУТИС-ИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДСОН ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ОЛИМПИАДЫН МЭДЭЭЛЭЛ
ШУТИС, БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд Дүрслэх геометрийн олимпиадыг 2017 оны 12 сарын 9-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад 2500 гаруй оюутнаас шалгарсан 40 гаруй оюутан оролцож мэдлэг, оюунаа сорилоо.
Олимпиадын явц
Багш нарын бүрэлдхүүнтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:
1-р байр B171350188 Б.Энхбаяр, 2-р байр B171350135 Г.Бат-Оргил,
3-р байр B171340075 Г.Наранболор, В171350007 Б.Гантулга
Тусгай байр: B171140050 Б.Бат-Эрдэнэ, В171100703 Э.Болормаа нар тус тус эзлэв.
Олимпиадыг зохион байгуулахад оролцсон нийт багш нар болон идэвх чармайлт гаргасан оюутан сурагчиддаа талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2017.12.09
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.