ЖИ СИ АР МОНГОЛИА ХХК-ийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШУТИС Барилга Архитектурын Сургуулийн оюутнууд хамрагдлаа.
Жи Си Ар Монголиа ХХК нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс ХХК”, Австралийн “Clough”, болон “RUC Mining” компаниудын хамтарсан нэгдэл юм. Жи Си Ар Монголиа ХХК нь уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь Жи Си Ар Монголиа ХХК нь нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Дээд Сургуулиудад Барилгын инженер, Цахилгааны инженер, Уул уурхайн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдын сурч хөгжих боломжийг дэмжин, улмаар компанийхаа ирээдүйн боловсон хүчнийг сонгож, бэлтгэхэд оршино.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС Барилга Архитектурын Сургууль Барилгын инженерийн салбарын Иргэний ба үйлдвэрийн барилгын 4-р дамжааны оюутан Н.Алтайсайхан, Г.Саруул, Т.Бадрал, Ч.Мижиддорж нар хамрагдлаа. Тэтгэлэг нь 1 жилийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцхаас гадна дадлага хийх ажлын байраар хангаж байгаагаар онцлог юм.
Тэтгэлэгийн сурталчилгааг Барилга Архитектурын Сургуулийн албан ёсны веб хаягаар дамжуулан сурталчилсан бөгөөд 70 гаруй оюутан материалаа өгч өрсөлдөв.
Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад хандан БАС-ийн захирал Э.Нинжгарав талархлын үг хэлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Жи Си Ар Монголиа компаний захирал Б.Жонон оюутнуудад хандан идэвхтэй суралцахыг хүсэж цаашид манай компанитай хамтран их зүйл бүтээхийг хүсэн ерөөлөө.
ШУТИС БАС нь хамтран ажилладаг байгуулага компаниудтайгаа идэвхитэй үйл ажиллагаа өргөжүүлэн оюутнуудынхаа сурах идэвхийг цаашид ч үргэжлүүлэн ажиллахдаа таатай байх болно.
Мэдээ бэлтгэсэн: Э.Бумбаяр
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.