ШУТИС. БАС ТӨГСӨГЧ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “АЖЛЫН БАЙР ТАНИЛЦУУЛАХ-JOB FAIR 2017” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭГ КАНАДЫН ЮНИТЕРРА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Уулзалт арга хэмжээний зорилго нь: БАСургуульд суралцаж буй ахлах курсын бүх мэргэжлийн оюутнуудад томоохон барилгын компаниудад хэрхэн ажилд орох, ажлын байр танилцуулах, компаниуд өөрсдийн захиалгат боловсон хүчнийг сонгож аван сургалтын төлбөрийг даах, дадлага хийх боломж нөхцлөөр хангаж ажлын байртай болгох үндсэн зорилготой.
Энэ удаагийн уулзалт арга хэмжээг Канадын Юнитерра олон улсын байгууллага, Барилгын Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж, Номин “NCD”групп, Ультрасоник ХХК, М-Си-Эс групп, Роял Нью Кэстл ХХК, Макс Өргөө ХХКомпаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, ажлын байр, хэрхэн ажилд орох талаар зөвлөгөө өгч оюутнуудын сонирхсон асуултанд хариуллаа.
Уулзалт арга хэмжээний үеэр Юнитерра хөтөлбөрийн зөвлөх Yves Carmel “Ногоон барилга” сэдвээр, Юнитерра хөтөлбөрийн хүний нөөцийн зөвлөх Ossama Mazbouh “Ажилд сонгон авах болон тогтоон ажиллуулах” сэдвээр, NCD группын Бизнес Хөгжлийн Захирал П.Алтантуяа “NCD группын танилцуулга, ажил олгогчийн зүгээс оюутнуудаас хүсэх зүйл” сэдвээр, Ультрасоник ХХК-ийн маркетингийн менежер Отгонбаяр “Ультрасоник компанийн танилцуулга, үйл ажиллагаа ажлын байр” сэдвээр тус тус сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Уулзалтын үеэр Канадын Юнитерра олон улсын байгууллагаас эрхлэн гаргасан “Модон байшингийн төсөл тооцооны удирдатгал” гарын авлагыг профессор багш оюутнуудад гардуулан өглөө.
Мэдээг бэлтгэсэн: Э.Нинжгарав, Э.Бумбаяр
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежмент” сэдэвт ахисан түвшний сурах бичиг хэвлэгдэн гарлаа.
Шинэ номын нээлт, хэлэлцүүлэгт урьж байна.
Төрийн одон медаль хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүллээ.