EZCON компаний ээлжит тэтгэлэгт БАС-ийн оюутнууд хамрагдлаа
БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай EZCON буюу “И Зэт Си Өү Эн” ХХК нь 2009 онд байгуулагдан Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийг таниулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор БАС-ийн Барилгын материалын технологийн багш нар, Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвтэй хамтран туршилт, судалгааны ажлыг хийж байна.
Судалгааны ажлын зэрэгцээ БАС-ын бэлтгэн гаргаж буй Барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрийн технологи мэргэжлийн оюутнуудад бетоны нэмэлтийн чиглэлээр цуврал лекц унших, үйлдвэрлэлийн бааздаа дадлага хийлгэх, ажлаар хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь жил бүр сурлага, хүмүүжлээрээ тэргүүний 10 оюутанд “И Зэт Си Өү Эн” ХХК -ийн тэтгэлэг олгодог. Эдгээр оюутнуудыг сонгохдоо сурлагын үзүүлэлтээс гадна амжиргааны түвшинг нь харгалзан үздэг.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ББЭТ мэргэжлийн оюутан З.Төгөлдөр, Н.Анхчимэг, БМҮТ мэргэжлийн оюутан Т.Амардалай, Э.Мөнхбаяр, В.Оюунбаяр, М.Энхмаа, ИБҮБ мэргжлийн оюутан С.Түвшинбаяр, Ө.Урантогос, архитектур мэргэжлийн оюутан С.Алтангэрэл, сантехникийн инженерийн байгууламж мэргэжлийн оюутан О.Жаргалсайхан нарын 10 оюутан хамрагдлаа.
Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа БАС-ын Захирлын зөвлөл, Хүрээлэн буй орчны инженерийн салбарны багш нарын зүгээс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.
Мэдээг бэлтгэсэн: Д.Сүнжидмаа, Э.Бумбаяр
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.