Нийт магистр оюутнуудын анхааралд!
Австрийн Венийн Технологийн Их сургуульд богино хугацааны тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Доор тавигдах шаардлагыг хангасан оюутнууд сургалтын албаны ажилтан Т.Цацралд бүртгүүлнэ үү. Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.technikum-wien.at/en/ -аас авна уу.
Тавигдах шаардлага:
Бакалаврын болон магистрын голч дүн 3-аас дээш байх
ШУТИС-ийн БАС-д магистр оюутан байх
2018.02.01-2018.07.14-ний хооронд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой байх
Бүртгүүлэхдээ цээж зураг 2% авчирна уу.
Тавигдах шаардлагыг хангаж, бүртгүүлсэн оюутнуудаас доорх шалгалтыг авна:
Англи хэлний шалгалт – 2017.10.27-ны 15 цагаас Т-307 өрөөнд явагдана. Шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу. Иргэний үнэмлэхгүй тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно.
Барилга, Архитектурын Сургуулийн захиргаа
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.