БАС-ИЙН ОЮУТНУУД ОХУ–ЫН ЕКАТЕРИНБУРГ ХОТЫН УРАЛЫН ХОЛБООНЫ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ
ШУТИС болон УрФУ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Ус хангамж, ус цэвэрлэгээ” мэргэжлийн магистрын 1+1 хамтарсан хөтөлбөрийн хүрээнд БАС-ийн 6 оюутан ОХУ-ын тэтгэлгээр сурч эхэллээ.
Суралцах хөтөлбөрийн дагуу хэлний бэлтгэл, магистрын 1-р ангийн хичээлийг УрФУ-д, 2-р ангийн хичээл болон дипломын төслөө ШУТИС-даа суралцаж хамгаална. Төгсөлтийн хамтарсан комиссын шийдвэрээр хоёр сургуулийн магистрын дипломтой төгсөнө.
Суралцах хүсэлтэй бакалавр төгссөн, эсвэл 2018 оны хавар төгсөх ангийн 2.8-ээс дээш голч дүнтэй оюутнуудыг ШУТИС-ийн Русский центр-т бүртгэнэ.
Оюутнууддаа амжилттай суралцахыг хүсэе.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.