ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХТГЭЛД ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Профессор багш, судлаачдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаарыг Барилга Архитектурын Сургууль эрхлэн гаргана. Профессор багш, докторант, магистрант, судлаачдын өгүүллийг 2017 оны 10-р сарын 31-ний өдрийг хүртэл хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээн авна. Дараах шаардлагыг хангасан өгүүллийг хүлээн авах бөгөөд шаардлага хангахгүй, хугацаа хоцорсон өгүүллийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Шаардлага хангасан өгүүллийг 2-602 тоот өрөө болон munkhchimeg.o@must.edu.mn цахим хаягаар хүлээн авна.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.