“Asia Steel Bridge Competition”-д ШУТИС-ийн оюутнууд анх удаа оролцож чамгүй амжилт үзүүлэв
10 дахь удаагийн Азийн Ган Гүүрийн “ASIA BRICOM 2017” тэмцээн Тайваний National Central University-д 8-р сарын 14-18-ны өдрүүдэд болж, нийт 7 улсаас 17 баг (Монголын 2, Тайваний 2, Японы 4, Хятадын 1, Индонезийн 2, Вьетнамын 1, Тайландын 5 баг) оролцсон юм. Энэхүү тэмцээн Ази тивийн их сургуулиудын оюутнуудын дунд 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа Монгол оюутнууд анх удаа оролцоод ирлээ.

2017 оны 2-р сард Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Барилга, Архитектурын Сургууль (БАС)-ийн Барилгын инженерийн салбарын санаачилгаар монгол улсад “ГАН ГҮҮР” тэмцээнийг их, дээд сургуульд барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан бөгөөд 1-р байр эзэлсэн ШУТИС, БАС-ийн "АРАВТ" баг, мөн 2-р байр эзэлсэн МҮИС-ийн БИС-ийн "Creative guys" багууд Монгол улсаа төлөөлөн Азийн тэмцээнд оролцох эрх авсан билээ.

Энэхүү тэмцээнд багууд 4м-ийн алслалтай, 60 см өргөнтэй энгийн дамнуруун гүүрийг гангаар хийж уралддаг ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл, Хотойлтын урьдчилсан таамаглал гэсэн үндсэн 6 үзүүлэлтээр оноо өгч дүгнэдэг.
ШУТИС, БАС-ийн ИбҮБИ-ийн мэргэжлийн оюутнуудаас бүрдсэн "АРАВТ" баг (Багийн ахлагч Ч.Баярбилэг, гишүүд Д.Ганцагаан, Д.Гантөмөр, Ч.Тэрбиш, Ж.Отгонсаруул, Б.Баярмаа, С.Ичинхорол, Н.Тэлмэн, зөвлөх багш дэд дрофессор М.Оюунчимэг, профессор П.Отгонбаяр) энэ удаагийн тэмцээнд Хотойлтын урьдчилсан таамаглалаар 1-р байр, Бүтээцийн өртгөөр 3-р байр, нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарав.

ASIA BRICOM тэмцээнд анх удаа оролцож чамлалтгүй амжилт үзүүлсэн “АРАВТ” багийнхандаа халуун баяр хүргэж, цаашдаа мундаг инженерүүд болохыг хүсье.
Тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан БАС-ийн захиргаа, компаниуд, хувь хүмүүс, гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
Азийн Тэмцээний FB page: Asia Bricom 2017
Монголын Ган гүүрийн тэмцээнийн FB page: Ган гүүрийн тэмцээн
Мэдээ бэлтгэсэн М.Оюунчимэг
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.