ШУТИС БАС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлт болж өнгөрлөө.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Барилга Архитектурын Сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлт 2017 оны 6 сарын 22-ны өдөр боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр магистр 27, бакалавр 314, мэргэжлийн зэрэгтэй 15 нийт 356 оюутан үүнээс онцлох дипломтой 18 оюутан төгсөв.
Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж БАС-ийн захирал Э.Нинжгарав төгсөгчдөд хандан амжилт хүсэж, цаашид төгссөн сургуультайгаа байнга холбоотой байж магистрантур, докторантурт суралцах, улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад иргэн бүр хичээн ажиллахаас гадна инженер болон төгсөж буй та бүхнээс ихээхэн үүрэг хариуцлага, инженерийн шийдэл хэрэгтэй гэдгийг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Мөн ШУТИС-ийн Сургалтын Бодлого, Чанарын Албаны дарга Д.Ганхуяг төгсөгчдөд хандан үг хэлж, цаашдын ажил амьдрал амжилтыг хүсэв.
Төгсөлтийн ёслолын ШУТИС-ийн Сургалтын Бодлого, Чанарын Албаны дарга Д.Ганхуяг, БАС-ийн Захирал Э.Нинжгарав, Дэд захирал Ж.Азжаргал, Эрдэмтэн Нарийн Бичгийн дарга Ц.Оюунцацрал, Архитектурын Салбарын Эрхлэгч И.Гончигбат, Хүрээлэн Буй Орчны Инженерийн Салбарын Эрхлэгч Б.Болд, ХБОИС-ын дэд профессор С.Чулуунхуяг, ХБОИС-ын дэд профессор Р.Болормаа, хүндэт зочдоор Худалдааны гавьяат ажилтан, Номин Холдинг ХХК-ны Зөвлөх, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Ерөнхийлөгч, Улаанбаатар Барилга компаний ТУЗ-ийн дарга Б.Жүгдэр нар оролцож, оюутнуудад диплом гардуулав.
Энэ жилийн хаврын улирлын ШУТИС БАС-ийн “Шилдэг төгсөгч” -өөр Иргэний ба Үйлдвэрийн барилгын мэргэжлээр төгсөгч Д.Сүнжидмаа шалгарч, БАС-ийн “Захирлын нэрэмжит” шагналаар шагнагдав. Төгсөгчдийг төлөөлөн Иргэний ба Үйлдвэрийн барилгын мэргэжлээр шилдэг төгсөгч Ч.Баярбилэг эрдэмтэн багш, профессоруудад хандан баяр, талархлын үгээ хэллээ.
Ийнхүү дипломоо гардан авсан оюутан залуучууд маань тангараг өргөснөөр төгсөлтийн ёслолын ажиллагаа өндөрлөлөө.
Мэдээг бэлтгэсэн: Э.Бумбаяр
Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК хамтран “ WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд 2026.01.16-д зохион байгууллаа.
БАС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Д.БАТТОГТОХ БАГШИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ШУТИС-ИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал