2017 оны “Барилгын механик” –ийн Улсын олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
ШУТИС-ийн БАС болон “Баяр Багш” сангаас хамтран “Барилгын механик” – ийн улсын уламжлалт олимпиадыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
I шатны шалгаруулалтыг Барилгын инженерийн чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн 9-н их, дээд сургуулийн нийт 700 гаруй оюутны дунд явуулж, дараагийн шатанд өрсөлдөх оюутнуудыг шалгаруулав. Тус олимпиадын II шатны шалгаруулалтыг 2017 оны 5-р сарын 13-нд ШУТИС-ийн БАС дээр зохион байгуулж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Үндэсний Техникийн Дээд Сургууль болон Батлан Хамгаалахын Их Сургуулийн 50 оюутан авхаалж, мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө. “Баяр багш” сангаас энэхүү тэмцээнийг уламжлал ёсоор ивээн тэтгэсэн ба зохион байгуулах комисст ШУТИС, БАС-ийн Барилгын инженерийн салбарын багш нар ажиллав. Ийнхүү “Статик тодорхой систем” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан олимпиадад дараах оюутнууд шагналт байр эзэллээ.
1-р байр B151350736 М. Дамбийбалжир, ШУТИС-БАС 2+2 хөтөлбөр
2-р байр B151350725 Н.Сувд-Эрдэнэ, ШУТИС-БАС 2+2 хөтөлбөр
3-р байр B151350040 Д.Нацаг, ШУТИС-БАС ИБҮБ-II курс
Тусгай байр B151350125 Х.Хүрэлсүх, ШУТИС-БАС ИБҮБ-II курс
Тусгай байр B151350068 М.Билгүүн, ШУТИС-БАС ИБҮБ-II курс
Энэхүү олимпиадыг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон их, дээд сургуулиуд, нийт багш нар болон “Баяр багш” сангийн хамт олонд ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.