Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинар боллоо
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 11 дэх удаагийн семинар 2017 оны 05 сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Семинарын үйл ажиллагааны хүрээнд 05 сарын 11-ний өдөр бакалавр болон ахисан түвшний оюутнуудад профессор Yongju Choi Сөүлийн Үндэсний Их Сургуулийн танилцуулга, профессор Youngsang Kwon, Jae Young Kim, Yongju Choi, СҮИС-ийн докторант Н.Гантулга нар СҮИС-д хэрхэн элсэх, суралцах талаар зөвлөгөө ярилцлага хийв. Тухайн өдрийн үдээс хойш профессор Youngsang Kwon "Urban development in South Korea of modern age (1950-2015)" сэдвээр архитектур мэргэжлийн оюутнуудад, профессор Yongju Choi "Current practices in wastewater management in South Korea" сэдвээр усан хангамж ус цэвэрлэгээ, усны барилга байгууламж, халаалт агаар сэлгэлт зэрэг мэргэжлийн оюутнуудад, профессор Jae Young Kim "Design, operation, and management of solid waste landfills" сэдвээр хаягдал боловсруулах технологи, сантехникийн инженерийн байгууламж мэргэжлийн оюутнуудад лекц уншлаа.
05 сарын 12-ны өдөр Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор, багш, докторант, магистрант нар судалгааны ажлаараа илтгэл тавьж оролцов. Уг өдрийн семинарт Барилгын политехник коллеж, ГЗБГЗЗГ, "Сан-Эрчим" ХХК, "Хасар" ХХК, "Сүрлэг уул" ХХК зэрэг байгууллага, компаний инженер, судлаачид, Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш, бакалавр болон ахисан түвшний оюутнууд өргөнөөр оролцлоо. Семинарын төгсгөлд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор, багш нар мэргэжлийн сурах бичиг бэлэглэв.
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.