Барилга, Архитектурын сургуулийн хэмжээнд галын аюулаас сэргийлэх талаар оны эхний 3 сард хийсэн ажлын мэдээлэл:
Гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, дохиолол болон анхан шатны багаж хэрэгсэлүүдэд 2-р сард үзлэг хийж ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс ашиглалтгүй болсон, хугацаа дууссан галын хорыг дахин цэнэглүүлэх, шинээр нөхөн хангах тооцоог тус хичээлийн 2-р болон 3-р байруудад үйл ажиллагаа явуулж буй бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд тооцоо судалгааг гаргаж, захиалгын дагуу сургууль дундын зардлын хуваарийг үндэслэн худалдан авалт хийж хичээлийн байрны галын хэрэгсэлийн цэгүүдэд байрлуулав. Үүнд: БАС-ийн хэмжээнд 15 нэр төрлийн багаж материал, галын хор зэргийг 2,131,900 төгрөгөөр, хичээлийн байруудад нийт 21 нэр төрлийн багаж төхөөрөмж, материалыг 4,356,900 төгрөгөөр тус тус худалдан авч ашиглалтанд орууллаа.
Урьдчилан сэргийлэх дуут дохио/сирен/ 3ш худалдан авч хичээлийн байрны Б-блокын 3-р давхарт, Д-блокын 2-р болон 5-р давхарт тус тус байрлуулж харуулуудад хүлээлгэн өгч ашиглалтанд оруулав.
Хичээлийн 2-р байрны 6-р давхрын өргөтгөлийн галын холбоо дохиоллын багаж төхөөрөмжид үзлэг явуулж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор засвар үйлчилгээг явуулж, ашиглалтын шаардлага хангахгүй байсан төхөөрөмж, галын мэдрэгч дуут дохиолол сиренүүдийг сольж, нэмэлтээр хичээлийн байрны А-блокын давхарууд болон ариун цэврийн өрөөнүүдэд 15ш галын мэдрэгч суурилуулж ашиглалтанд оруулав.
Хичээлийн 2 байранд болзошгүй гал түймрийн үед ашиглах дотуур усан хангамжийн системийг сантехникийн ажилтнуудын хамт шалгаж шинээр галын хайрцаг, хошуу, шланг, хаалтуудыг сольж холбох ажлуудыг захиалгаар авсан багаж материалын хэмжээнд ХҮА-ны сантехникийн ажилтнуудын оролцоотойгоор угсралт хийж дуусган ашиглалтанд оруулав.
Галын дохиололын датчикуудын ажиллагааг нэг болон хоёр дугаар бүсүүд дээр 2-3 байршилд шалгаж тухайн өдөр хичээлийн байранд хичээл орж байсан багш нар, ажилтнууд, оюутнуудад дохиоллын сиренийг 20-30 секундын хугацаанд ажиллуулж мэдээлэл өгч, харуул хамгаалалтын ээлжийн ажилтнуудыг оролцуулан сургалт дадлага хийлгэж тоног төхөөрөмжийн ажиллагааг эзэмшүүлэв.
Багш, оюутнуудаа хамтран ажиллаж цаг ямагт Гамшигийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Шуурхай удирдлагын бүрэлдэхүүний штабын өмнөөс хүсье.
БАС-ийн Шуурхай бүлгийн удирдлагын зөвлөл
Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК хамтран “ WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд 2026.01.16-д зохион байгууллаа.
БАС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Д.БАТТОГТОХ БАГШИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ШУТИС-ИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал