Барилга Архитектурын Сургуульд Польш Улсын элчин сайд айлчлав.
Бүгд Найрамдах Польш улсын элчин сайдын яам Улаанбаатар хотод дахин нээгдэж байгаатай холбогдуулан БНПУ-с Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михал Лабэнд, Лодж хотын захиргааны хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Пшемисвав Анджейак нар элчин сайдын яамны албаны хүмүүсийн хамт ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуультай сургалт, судалгаа багш оюутан солилцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор тус сургуульд 2016 оны 11-р сарын 18-ны өдөр зочлов. Зочдыг БАС-ийн захирал Э.Нинжгарав, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Архитектурын салбарын дэд профессор Ж.Гомбо, Барилгын инженерийн салбарын профессор Я.Дүйнхэржав, Архитектурын салбарын багш А.Билигт нар хүлээн авч уулзан 2 улсын их, дээд сургуулийн үйл ажиллагаа хэтийн төлөв хөгжлийн бодлогын талаар санал солилцсоны дараа элчин сайд Михал Лабэндэд ШУТИС-ийнн БАС-ийг түшиглэн Япон улстай хамтран 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа КООСЕН болон 2.5+2 хөтөлбөрийн талаар сонирхсон асуултанд захирал Э.Нинжгарав дэлгэрэнгүй танилцуулав.
Цаашдаа хоёр талын сургууль хооронд архитектурын түүхийн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засах өндөр барилгын хийц бүтээцийн төсөл төлөвлөлтийн чиглэл сургалт, судалгаа явуулах, оюутан сургах боломжтой гэдэгт санал нэгдэж ирэх онд БНПУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр ажил хэрэг болгоход элчин сайд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын эцэст Архитектурын салбарт 7 хоногийн турш “Лодж хотын дахин сэргэлт” фото үзэсгэлэн үзэж сонирхон хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Пшемисвав Анджейак AUTODESK төвд /2-403/ профессор, багш оюутнуудад зориулан “ЭСКПО-2022” зохион байгуулах эрх авахад нэр дэвшсэн Лодж хотын түүх, дахин төлөвлөлт хөрөнгө оруулалтын талаар лекц уншиж, ярилцлага хийв.
Мэдээг бэлтгэсэн: БАС-ийн Захиргаа, Архитектурын салбар
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.