“Үлгэрийн баатрууд амилсан нь” сэдэвт хүүхдийн баяр болж өнгөрлөө
“Үлгэрийн баатрууд амилсан нь” сэдэвт хүүхдийн баярыг тэмдэглэх арга хэмжээ 2016 оны 5 сарын 29-ны өдөр аялгуут дуу бүжиг, үлгэрийн баатруудын тоглолт, илбийн гайхамшигт үзүүлбэр, авъяаслаг хүүхдүүдийн урлагийн номеруудаар бялхан инээд хөөр баясалаар дүүрэн болж өндөрлөлөө.
Хүүхдийн баярын үйл ажиллагаанд маань нийт 0-16 насны 120 гаруй хүүхдүүд зочилж ирсэн бөгөөд тэдний тундаас “Миний аав, ээжийн ажил” сэдэвт гар зургийн уралдаан, “БАС-н хүүхдүүд авъяастай” видео бичлэгийн уралдаан, “Аав ээжтэйгээ хамгийн адилхан хүүхэд” фото зургийн уралдааны маань шилдэгүүд тодорч шагналаа гардан авлаа.
Мөн 0-3 нас, 4-7 нас, 8-16 настай хүүхдүүдийн дунд дуу, шүлэг, бүжгийн авъяастнууд маань авъяасаа үзүүлж улаан, цэнхэр, ногоон, шар өнгийн картуудын эзэн болсноор өнгө өнгийн бэлгийн эзэд болж баярлан хөгжилдлөө.
Идэвхитэй оролцсон бүх зочид, хүүхэд багачууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ирэх жилийн хүүхдийн баяраар эргэн инээд хөөрөөр дүүрэн уулзацгаая.
Зохион байгуулагчид:
Багшийн хөгжлийн баг, ажлын хэсгийн гишүүд
БАС-н захиргаа, санхүү
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.