ОХУ–ЫН ЕКАТЕРИНБУРГ ХОТЫН УРАЛЫН ХОЛБООНЫ ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАА
2016 оны 05 сарын 22-ноос 28-ны өдрүүдэд ХБОИСалбарын ахлах багш Ц.Цацрал ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны Их Сургуульд (УрФУ) ажиллаад ирлээ.
ШУТИС болон УрФУ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу УрФУ-ийн Барилгын Сургууль дээр ажиллаж “Ус хангамж, ус цэвэрлэгээ” мэргэжлээр магистрын 1+1 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээний төслийг боловсрууллаа.
2016 оны зун БАС-ийн барилгын инженерийн оюутнууд Екатеринбург хотод дадлага хийх тухай оюутны отрядын комиссартай уулзлаа.
Мөн дараагийн хамтарсан хөтөлбөр боловсруулах мэргэжлүүд болон хоёр сургуулийн багш, профессорууд хамтарсан сурах бичиг зохиох талаар ярилцав. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор, профессор С.Батмөнхөд УрФУ-ийн хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагаанд оролцлоо.
УрФУ-ийн Барилгын Сугуулийн багш нарын бичиж хэвлүүлсэн 20 гаруй сурах бичиг, гарын авлагыг БАС-ийн багш нарт өглөө.
УрФУ-ийн номын сан болон оюутны дотуур байрны үйл ажиллагаа, дулааны станцын үнсийг барилгын материал болгон үйлдвэрлэж буй “ТЕПЛИТ” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уралын барилгын инженерүүдийн барьсан 208м өндөр орон сууцны барилга, Ельцин центр музей

Мэдээ бэлдсэн: Ахлах багш Ц.Цацрал
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.