Барилгын Механикийн хичээлийн Улсын олимпиад
зохион байгууллагдлаа
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль дээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилгын Механикийн ээлжит олимпиад 2015-2016 оны хичээлийн жилд Барилга Инженерийн Салбараас амжилттайгаар зохион байгуулагдлаа. Энэ жилээс эхлэн уг олимпиадыг Барилгын механикийн хичээлийн сургалт явуулдаг Улсын хэмжээний их, дээд сургуулиудын хүрээнд зохион байгуулдаг болсноороо онцлогтой болж өнгөрлөө. ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль (БАС), Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС), Их Засаг Их Сургууль (ИЗИС), Үндэсний Техникийн Дээд Сургууль (ҮТДС), Техник Технологийн Дээд Сургууль (ТТДС), Хүрээ Дээд Сургууль (ХДС), Батлан хамгаалахын Их Сургууль (БХИС)-с нийт 67 оюутан оролцож, мэдлэг чадвар, оюун ухаанаараа өрсөлдлөө.
Үүнээс:
1-р байр ШУТИС БАС Барилгын инженерийн багц Г.Чинаньдобонид B141350064,
2-р байр ШУТИС БАС Барилгын инженерийн багц М.Ананд B141350143,
3-р байр ШУТИС БАС Барилгын инженерийн багц Д.Ержалын B141350155,
Тусгай байр ШУТИС БАС Барилгын инженерийн багц Б.Мэнд-Амар B141350181,
Тусгай байр ШУТИС БАС Барилгын инженерийн багц Ц.Цэрэндэлэг B141350253
нарын оюутнууд шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан. Нийт оролцсон оюутнууд болон шавь нараа бэлтгэж оролцуулсан багш нартаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж, мөн тус олимдиадыг жил бүр ивээн тэтгэдэг “БАЯР БАГШ” сан-д олимпиад зохион байгуулсан комиссын гишүүдийн зүгээс талархал дэвшүүлж байна.
Мэдээ бэлтгэсэн: БИС
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.