“Сайн оюутан” хөтөлбөрт бүртгэнэ
Монгол улсын засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № 229 тогтоолоор “Сайн оюутан” хөтөлбөрийг батласан байна.
Энэ хөтөлбөрийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа оюутны хариуцлагыг дээшлүүлж, түүний өрсөлдөх чадвар, сурах бололцоог нэмэгдүүлж, оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхцөлийг сайжруулахад оршино.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба болон Оюутны Хөгжил, үйлчилгээний албанд хандаж бүртгүүлнэ үү. Холбоо барих утасны дугаар: 11-321184, 11-324590 дотуур утас 1035
Жич: “Сайн оюутан” хөтөлбөрийн хавсралтыг дэлгэрүүлж үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Эх сурвалж: www.MUST.EDU.mn
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.