ШУТИС. БАС. Архитектурын салбарын Инженерийн зурагзүйн багш нарын өргөтгөсөн эрдэм шинжилгээний хурал.
ШУТИС-ын Номын сангийн № 604 тоот өрөөнд 2016 оны 4-р сарын 30-нд амжилттай зохион байгуулан, хурлын үйл явцыг Архитектурын салбарын ахлах багш, МЗЗБН-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Оюунжаргал, багш, МЗЗБН-ийн гүйцэтгэх захирал Т.Болдбаатар нар удирдан явууллаа. ШУТИС.БАС.Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат нээж үг хэлэв.
Уг эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС. БАС. Архитектурын салбар, Монголын зурагзүйн боловсролын нийгэмлэг, Инженерийн зурагзүйн багш нар хамтран зохион байгууллаа.
Тус хуралд Улсын хэмжээний инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг 15 гаруй их дээд суруулийн инженерийн зурагзүйн багш нар болон ерөнхий боловсролын сургуулийн зураг технологийн багш нар оролцлоо.
Хуралд оролцсон эрдэмтэн багш, судлаачид болон ахмад багш нар Инженерийн зурагзүйн боловсролын өнөө үед тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэж, санал, зөвлөмж солилцон хурлаас гарсан үнэтэй санал, дүгнэлтүүдэд тулгуурлсан бодит судалгаа хийх, инженерийн боловсролын залгамж холбоо болох ерөнхий боловсролын зураг зүйн асуудалд Инженерийн зурагзүйн талаархи саналыг гаргах, уг асуудлыг нягтлан судлаж, дүгнэн МЗЗБН–ээр дамжуулан боловсролын яаманд хүргэх. Цаашид МЗЗБН-тэй хамтран сургалт, семинар зохион байгуулах. МЗЗБН-ийн гишүүд дэмжигчидыг нэмэгдүүлэх, сургалт, агуулга, арга зүйн шинэ дэвшилтэт арга хэлбэрт суралцах, түүнийг судалж боловсруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан дүгнэж байхаар болов.
ШУТИС.БАС.Архитектурын салбарын Инженерийн зурагзүйн багш нарын семинарыг улиралд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, бодит үр дүнд хүрч байх санал дүгнэлт гарлаа.
Хуралд оролцсон нийт эрдэмтэн багш, судлаачдынхаа цаашдын ажил хөдөлмөр, эрдэм судалгааны ажилд нь амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн: Хурал зохион байгуулах комисс.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.