Киотогийн Технологийн Дээд Сургуулийн доктор, дэд проф. Акира Какуда БАС-ийн Архитектурын салбарт ажиллалаа
ИТДБ-MJEED төслийн Хамтарсан Бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Японы Их дээд сургуулиудын консорциумын сургууль болох Киотогийн Технологийн Дээд Сургуулийн доктор, дэд проф. Акира Какуда нь 2016 оны 4-р сарын 26-наас 4-р сарын 29-ныг дуустал БАС-ийн Архитектурын салбар дээр ажиллалаа. Энэ хугацаанд хамтарсан хөтөлбөрийн Архитектурын мэргэжлийн багш оюутнуудтай уулзаж, хичээлүүдтэй танилцаж, силлабус болон хичээлүүдийн агуулгыг Киотогийн Технологийн дээд сургууль (KIT)-ийн архитектур дизайны хөтөлбөртэй харьцуулан өөрийн дүгнэлт саналыг гаргалаа. Мөн багш оюутнуудад KIТ-ийн тухай танилцуулж өөрийн бүтээлийн талаар сонирхолтой лекцийг уншлаа.
Архитектурын салбарын багш нартай хийсэн уулзалтаар KIT болон ШУТИС-ийн архитектур дизайны мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн агуулга, дизайны хичээлүүдийн даалгавартай нэг бүрчлэн танилцаж цаашид хамтарсан хөтөлбөрийн хичээлүүдэд хэрхэн тусгах талаар харилцан ярилцав.
2016.05.02
Архитектурын салбарын ахлах багш Д.Болормаа
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.