Докторын дипломоо гардан авлаа
2016 оны 03-р сарын 11-ны өдөр ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн ХБОИС-ын багш Цогтбаяр овогтой Уранцэцэг “Монгол хонины ноосон дулаан тусгаарлагч материалын дулаан хамгаалалтын үзүүлэлтийг тодорхойлж барилгын дулаан алдагдлыг бууруулах судалгаа” сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалсан. 2016 оны 5-р сарын 3-ны өдөр Техникийн Ухааны докторын дипломоо гардан авлаа.
Түүний докторын дипломыг ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардуулан өгч баяр хүргэв. Эрдэмтэн болсон залуу багш Ц.Уранцэцэг таньд баяр хүргэн, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Докторын зэргээ амжилттай хамгаалсан Ц.Уранцэцэг багшдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.